СЭЗИС - Бүтээлийн сан

Зээлд суурилсан краудфандингийг монгол улсад хөгжүүлэх арга зам, боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Баярцэцэг
dc.contributor.author Даваажанцан, Ундраа
dc.date.accessioned 2024-06-17T03:31:23Z
dc.date.available 2024-06-17T03:31:23Z
dc.date.issued 2024-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3850
dc.description.abstract Зээлд суурилсан краудфандинг нь уламжлалт санхүүжилтийн боломж хязгаар. Дэлхийн санхүүгийн динамик орчинд хөрөнгө босгох уламжлалт аргууд томоохон өөрчлөлтүүдийг авчирсаар байна. Ийм өөрчлөлтүүдийн нэг нь олон тооны хүмүүсээс бага хэмжээний мөнгөн хөрөнгийг онлайн платформоор дамжуулан авах ердийн арга замаас ялгаатай техник буюу краудфандингийн өсөлт юм. Монгол Улс хөгжиж буй эдийн засагтай олон орны нэгэн адил хөрөнгө босгох, зах зээлийг жолоодоход саад бэрхшээлтэй тулгардаг. Иймээс уг судалгааны ажлын хүрээнд монгол улсад зээлд суурилсан краудфандингийг ашиглан жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, санхүүжүүлээгүй байж болох шинэлэг төслүүдэд хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх замаар эдийн засгийн хөгжлийг дэмжих арга зам болон өнөөгийн байдал, нэвтрүүлэх боломжтой салбар болон түүнийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох юм. Ингэхдээ краудфандинг хөгжүүлж нэвтрүүлсэн туршлагатай орнуудын кейс судалгаа, зээлд суурилсан краудфандинг хөгжүүлэхэд учрах эрсдэлийн шинжилгээ, хэрэглэгчийн бэлэн байдлын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд зээлд суурилсан краудфандинг нь хүртээмжтэй байдлаас шалтгаалан гарааны бизнест илүү ба иргэдийн краудфандингтай холбоотой мэдлэг дутуу дулимаг байгаа тул техник технологи хөгжиж нийгэм шинэлэг зүйлсэд дасан зохицох чадвартай болсныг ашиглан хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Хөгжүүлэлтийн хувьд бизнес эрхлэгчдэд санхүүжилт авахад тулгарч буй асуудлыг шийдэх, нэмэлт боломж олгох нь платформын зорилго учир үйлчилгээний нөхцөлийг хамгийн боломжит хэмжээнд энгийн бөгөөд шалгуур үзүүлэлтийг багаар тогтоосон. en_US
dc.subject краудфандинг en_US
dc.subject зээл en_US
dc.subject санхүүжилт en_US
dc.subject бизнес эрхлэгчид en_US
dc.subject төсөл en_US
dc.title Зээлд суурилсан краудфандингийг монгол улсад хөгжүүлэх арга зам, боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах