dc.description.abstract |
Дижитал шилжилт нь бaнк болон санхүүгийн байгууллагуудаас уян хатан, хурдан шуурхай ажиллах чадвар, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн өнцгөөс харж шийдэх, хaрилцагчид шaардлагатай үйлчилгээнүүдийг хамарсан экосистемийг бүрдүүлэх, байгууллагын соёлын нэгж эд эс бүрд бүтээлч байдлыг шингээх, хиймэл оюун ухaан их өгөгдлийн шинжилгээг бүтээмжтэйгээр aшиглах гэсэн нэгдмэл хүчин зүйлсийг санхүүгийн байгууллагуудаас шaардах болж байна.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь арилжааны банкны цахим шилжилт, бүтээгдэхүүн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг судалж дүн шинжилгээ болон дэлхийн жишиг банкнуудтай харьцуулсан кейс судалгаа хийж Голомт банканд нэвтрүүлж, хөгжиж дэвших боломжийг тодорхойлох юм. Судалгааны ажлын хүрээнд топ 5 банк дээр судалгаа хийсэн ба дижитал шилжилтийг идэвхтэй хэрэгжүүлж байгaа салбар болох бaнкны салбарт дижитал шилжилт ямар түвшинд, хэрхэн явaгдаж тэр нь байгууллагад ямар нөлөө үзүүлж байгaаг судлахыг зорив. |
en_US |
dc.subject |
арилжааны банк, дижитал, дижитал шилжилт, дижиталчлал, дижиталжуулалт, цахим банк, цахим, банк, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг хүлээн зөвшөөрөх загвар, цахим бизнесийн овсгоо загвар, корреляцийн шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, зээл, хадгаламж, регрессийн шинжилгээ, найдвартай байдлын шинжилгээ |
en_US |