СЭЗИС - Бүтээлийн сан

Сангийн бодлогын нөлөөг хэрэглэгчийн оновчлолтой өсөлтийн загвараар шинжлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бямбасүрэн, Лхагважаргал
dc.contributor.author Тамир, Мөнхцэцэг
dc.date.accessioned 2024-06-13T02:34:02Z
dc.date.available 2024-06-13T02:34:02Z
dc.date.issued 2024-06-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3836
dc.description.abstract Энэхүү дипломын ажлаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэдэг макро эдийн засгийн бодлогын нэг болох сангийн бодлогын урт хугацааны нөлөөг неоклассик онолын хэрэглэгчийн оновчлолтой өсөлтийн загвар буюу төрийн оролцоотой Рэмзей - Кэас - Күпмэнсийн загвараар шинжлэн авч үзэв. Загварын үнэлгээнд “time-elimination method” /хугацааг арилгах арга/-ыг ашиглан үндсэн тэгшитгэлээс хугацааны хамаарлыг арилгах замаар тооцооллыг гүйцэтгэсэн. Сангийн бодлогын арга хэрэгслүүд болох ЗГ- ын зардал, хөрөнгийн орлогын болон ААН-ийн ашгийн татваруудын тодорхой хэмжээний өөрчлөлтүүд нь өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, капитал хуримтлал, үйлдвэрлэлийн түвшинд хугацааны туршид хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон. Шинжилгээний үр дүнд хөрөнгийн орлогын болон пүүсийн ашгийн татварын бууралт нь нэг хүнд ногдох хэрэглээг богино хугацаанд бууруулж байгаа бол хөрөнгө оруулалт, капитал, гарцын түвшинг хугацааны туршид өсгөж, урт хугацааны тогтвортой төлөвийн утгыг нэмэгдүүлж байна. Харин нэг хүнд ногдох ЗГ-ын зардал өсөхөд нэг хүнд ногдох өрхийн хэрэглээ буурч, хөрөнгө оруулалт өссөн бол капитал болон гарцын түвшинг хугацааны эхэн үед бууруулах хэдий ч урт хугацаанд энэхүү нөлөө хадгалагдахгүй аж. en_US
dc.subject Сангийн бодлого, татвар, засгийн газрын зардал, Рэмзей-Кэас- Күпмэнсийн загвар, калибрац en_US
dc.title Сангийн бодлогын нөлөөг хэрэглэгчийн оновчлолтой өсөлтийн загвараар шинжлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах