Хураангуй:
1989 онд Шинэ Зеланд тэргүүтэй улсууд инфляцыг онилох бодлогыг анх хэрэгжүүлж эхэлснээс хойш 2022 оны байдлаар дэлхийн 74 улс энэхүү бодлогыг тодорхой хэлбэрээр хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү дипломын ажлаар мөнгөний бодлогын нэг хэлбэр болох инфляцыг онилох бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Ингэхдээ эмпирик шинжилгээний нэг арга болох панел регрессийн аргаар дээрх бодлогыг хэрэгжүүлэгч болон хэрэгжүүлдэггүй улсуудын тоон өгөгдөлд тулгуурлан тооцов. Өгөгдлийн ил тод байдал, улсуудын тоон өгөгдлийн хязгаарлалтаар нийт 49 улс (түүний 36 нь инфляцыг онилох бодлого хэрэгжүүлдэг) сонгон судалсны 14 нь хөгжингүй эдийн засагтай бөгөөд 1995-аас 2020 оны 26 жилийн тоон өгөгдлийг цуглуулж, Хэкманы 2 шатат ХБКА-аар засварлан панел регрессийн аргаар үнэлгээг хийв. Үнэлгээний үр дүнд хөгжиж буй эдийн засагтай орнууд инфляцыг онилох бодлогыг хэрэгжүүлэх хандлагатай байгаа нь өмнөх хийгдсэн ажлуудтай нийцтэй гарсан бөгөөд харьцангуй хөвөгч ханшийн дэглэмтэй орнууд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хандлагатай байна. Түүнчлэн инфляцыг онилох бодлогыг хэрэгжүүлж буй улсуудын гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийг дээрх аргаар шинжлэхэд төв банкны бие даасан байдал эерэг нөлөөтэй гарав.