Хураангуй:
Макро эдийн засгийн томоохон үзүүлэлт болох инфляцыг судлах нь улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд томоохон нөлөөтэй ба олон улсад инфляцыг засгийн газрын дэмжлэгтэйгээр олон талаас нь судалж, түүнд зохих бодлогын арга хэрэгсэл хэрэгжүүлснээр инфляцыг тогтвортой түвшинд барьдаг байна. Сүүлийн жилүүдэд төсвийн зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү төсвийн тэлэлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих бус эсрэгээрээ сөргөөр нөлөөлж буй талаар эдийн засагчид ихээр санал зөрөлдөж байна. Иймд төсвийн бодлогын инфляцад үзүүлэх нөлөөг төсвийн зардлын задаргаа бүрийн инфляцын бүлгүүдэд үзүүлэх нөлөөг энэхүү дипломын хүрээнд судлах болно.
Энэхүү судалгаагаар нийт 20 хувьсагч бүхий вектор авторегресс VAR-X загварыг 2006 оны 1 сараас 2023 оны 12 сар хүртэлх сарын өгөгдлийг ашиглан төсвийн зардлууд нь инфляцын бүлгүүдэд үзүүлэх нөлөөллийг шинжиллээ. Хувьсагчдыг сонгон авахдаа инфляцын дэд бүлгүүд болон зардлын ангиллууд дээр урьдчилсан шинжилгээг хийж хоорондоо нөлөөтэй байж болзошгүй бөгөөд инфляцад өндөр жин эзэлдэг 6 хувьсагч, төсвийн зардлын 7 хувьсагчийг сонгон авч үнэлгээг хийсэн. Үнэлгээний үр дүнд, урсгал зардал буюу түүнд агуулагдах цалингийн зардал нь хоол хүнсний үнийн өсөлтөд өндөр нөлөөтэй ба бусад зардлуудын инфляцын бүлгүүдэд үзүүлэх өндөр нөлөөтэй хэдий ч инфляцад эзлэх жингээсээ шалтгаалан энэхүү нөлөө нь ерөнхий инфляцад үзүүлэх нөлөө багасдаг байна. Мөн цаг хугацааны хувьд хувьсан өөрчлөгддөг эсэхийг шалгахын тулд эдийн засгийн өсөлттэй болон уналттай үеүдэд дамми хувьсагч авч үнэлэхэд, эдийн засгийн өсөлттэй үед инфляцын түвшин өндөр ба эдийн засгийн уналттай үед нөлөө багатай байна. Иймд сангийн мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлэх нь сангийн бодлогын инфляцад үзүүлэх нөлөөг өндөр болгодог байна.