СЭЗИС - Бүтээлийн сан

Гүйцэтгэлийн үнэлгээний харьцаа үзүүлэлтүүдийг ашиглан оновчтой хөрөнгө оруулалтын актив багц бүрдүүлэх боломж, арга зам(ТОП -20 индексэд багтсан хувьцаануудын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Цогоо, Есүлэн
dc.date.accessioned 2024-06-11T06:54:53Z
dc.date.available 2024-06-11T06:54:53Z
dc.date.issued 2024-06-11
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3815
dc.description.abstract Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 6.8 их наяд байснаас 2023 оны 2-р улирлын байдлаар 10.9 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн идэвхжил нэмэгдэж, санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт сангууд болон хөрөнгө оруулагч нар эрсдэл бага, өгөөж өндөр хөрөнгө оруулалтын хэрэгслүүд болон оновчтой хөрөнгө оруулалтын актив багц бүрдүүлэн хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх болсон. Монгол улсын хувьд оновчтой багц бүрдүүлэх талаарх судалгаанууд хөрөнгө оруулагч болоод хөрөнгийн зах зээлд практик үр өгөөж багатай, тухайлсан хөрөнгө оруулагчдад зориулан багц бүрдүүлсэн зэрэг энэхүү судалгааг сонгох авах шалтгаан болсон. Энэхүү судалгааны хүрээнд пассив хөрөнгө оруулалтын стратегийн өгөөжийг давсан актив хөрөнгө оруулалтын багцыг Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд багтсан компаниудын жишээн дээр судалгаа, шинжилгээ хийх замаар тодорхойлж болохыг авч үзсэн. Ингэхдээ 2019-2023 оны ТОП-20 индексэд багтсан компаниудын түүхэн өгөөж болон стандарт хазайлтын тооцооллыг ашиглан шугаман регрессийн тэгшитгэлээр Женсений альфа ач холбогдолтой буюу хувьцааны өгөөж шаардагдах өгөөжөөс давж байгаа эсэхийг шалган ач холбогдолтой хувьцаануудаас бүрдсэн багц, нэгж эрсдэлд ногдох өгөөж хамгийн өндөр буюу Шарпын харьцаа өндөр багц, нэгж системийн эрсдэлд ногдох өгөөж буюу Трейнорын харьцаа хамгийн өндөр багцыг бүрдүүлсэн ба судалгааны үр дүнд Женсений альфа үзүүлэлтээр бүрдүүлсэн багц нь Монголын хөрөнгийн зах зээлд тохиромжтой болох тогтоогдсон. Багцын түүхэн гүйцэтгэлд суурилдаг харьцаа үзүүлэлтүүдийн хувьд энэхүү судалгааны ажлын хүрээнд тооцоологдохгүй боломжгүй байсан тул цаашдын судлаачид Сортино, Калмар болон Стерлинг харьцаа үзүүлэлтийг тооцоолох замаар судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. en_US
dc.subject Актив, индекс, диверсификац, багц, өгөөж, эрсдэл en_US
dc.title Гүйцэтгэлийн үнэлгээний харьцаа үзүүлэлтүүдийг ашиглан оновчтой хөрөнгө оруулалтын актив багц бүрдүүлэх боломж, арга зам(ТОП -20 индексэд багтсан хувьцаануудын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах