СЭЗИС - Бүтээлийн сан

Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд, Дэлгэрсайхан
dc.contributor.author Алтанцог, Ундармаа
dc.date.accessioned 2016-03-28T04:44:08Z
dc.date.available 2016-03-28T04:44:08Z
dc.date.issued 2016-03-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/380
dc.description.abstract Аудитын байгууллагын үйл ажиллагаа нь хараат бус, аудиторууд нь аливаа шахалт, эрхшээлд орох нөхцөл бүрэлдэхээс зайлсхийн, бодитой, бие даасан үйл ажиллагаа явуулах хуультай. Харамсалтай нь манай зарим аудиторууд энэ эрхэм үүргээ үл биелүүлж, санхүүгийн баримтыг дутуу дулимаг шалган судалж, шаардлага хангахгүй буюу захиалгат дүгнэлт гаргах явдал нэлээн түгээмэл байснаас мэргэжлийн өндөр түвшинд, батлагдсан стандартын дагуу хийгдсэн аудитын дүгнэлтэд, улмаар аудитын байгууллагад үл итгэх байдал бий болоод байна. Судалгааны үр дүнд аудитын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ нь аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалд нөлөөлөн, ёс зүйн уур амьсгал нь аудиторын ажлын гүйцэтгэлд нөлөөлж байна хэмээн үзсэн бөгөөд судалгаанд хамрагдсан компаниудын ёс зүйн уур амьсгалын түвшин төдийлөн сайн үзүүлэлттэй гараагүй нь аудитын компаниудын ёс зүйн уур амьсгалын түвшинг сайжруулах хэрэгцээ байгааг харуулж байна. Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, аудиторын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулахад өөрийн зүгээс санал, зөвлөмжийг дэвшүүлсэн. Ингэхдээ дараах 4 түвшинд сайжруулах арга хэмжээг авч байж, тогтолцоо нь бүхэлдээ эрүүлжих боломжтой юм. 1. Аудитор 2. Аудитын байгууллага 3. Үйлчлүүлэгч байгууллага 4. Хянах дээд байгууллага en_US
dc.subject Ёс зүйн уур амьсгал en_US
dc.subject Аудитын байгууллагын үйл ажиллагаа en_US
dc.subject аудиторууд en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ажлын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг тодорхойл en_US
dc.subject чанарын хяналт en_US
dc.subject шалгуур үзүүлэлт en_US
dc.subject аргачлал en_US
dc.title Аудиторын ажлын гүйцэтгэл болон аудитын байгууллагын ёс зүйн уур амьсгалын хамаарлыг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах