СЭЗИС - Бүтээлийн сан

МУ-ын Санхүүгийн салбарт Кибер даатгалыг нэвтрүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Доржсүрэн, Оюунзул
dc.date.accessioned 2024-06-10T12:48:13Z
dc.date.available 2024-06-10T12:48:13Z
dc.date.issued 2024-06-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3802
dc.description.abstract Аливаа улс орны үндэсний аюулгүй байдал, аюул занал, тохиолдож болох эрсдэл дотор иргэд болон байгууллага, төрийн бүртгэл мэдээллийн сан дотор байгаа мэдээлэл, архивын мэдээлэл бусад урт хугацааны их өгөгдөл алдагдах, гадны халдлагад өртөх, хакердуулах, хууль бус үйл ажиллагаанд ашиглах, хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор худалдах гэх мэт кибер эрсдлүүд багтаж байна. Технологийн дэвшил нь гайхалтай, заримдаа түгшүүртэй байдлаар явагдаж байна. Өнөөдөр хувийн харилцаа, ажлын хуваарь, бизнесийн шийдвэр нь технологийн хэрэгслүүдийн ашиг тусыг хүртээд зогсохгүй тэдгээрт найдаж байгаа нь мэдээллийг алдагдах боломжийг нээж өгч байна. Мэдрэмжтэй, нууцлалтай байх ёстой олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хялбархан олж авах нь бизнес хулгайлахаас эхлээд байгууллагын тагнуул хүртэл кибер эрсдэлд улам бүр өртөж байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь сүүлийн 15 жилийн хугацаанд яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байсан бөгөөд манай улсын хувьд кибер аюулгүй байдлын тал дээр чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа сул явж ирсэн бөгөөд уг хууль батлагдсанаар кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдэж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж байгаа юм. Цаашлаад кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, улс орны хөгжил, аюулгүй байдалд түлхэц болох боломж бүрдэж байна. Азийн улс орон цахим халдлагад хамгийн эмзэг бүс нутгийн нэг бөгөөд жил ирэх тусам халдлагын тоо өсөх хандлагатай байна. Учир нь Азийн бүс нутаг нь интернет хэрэглэгчийн тоогоороо болон геополитикийн асуудлаараа дэлхийд тэргүүлэгч байр суурийг эзэлж байдаг. Кибер даатгал нь бизнес эрхлэгч болон иргэдийг интернет, цахим сүлжээнд суурилсан эрсдэл, болон мэдээллийн технологийн дэд бүтэц, түүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэлээс хамгаалах зорилготой юм. Кибер даатгалын бүтээгдхүүнийг бүрэн нэвтрүүлэх үр ашиг, боломжийг судалж кобер эрсдэлийг удирдах арга замыг боловсруулж тасралтгүй сайжруулах хөгжүүлэх боломжтой байна. en_US
dc.subject Кибер эрсдэл, Кибер аюулгүй байдал, Кибер даатгал, Мэдээллийн аюулгүй байдал en_US
dc.title МУ-ын Санхүүгийн салбарт Кибер даатгалыг нэвтрүүлэх боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Зоригт, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах