Хураангуй:
Эрх зүйн Бакалаврын зэрэг горилсон дипломын төслийн хүрээнд “Компани худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдвийг сонгон авч, компанийн хяналтын багц болон эзэрхийлсэн худалдан авалтаас урьдчилан сэргийлэх зэргээр нарийвчлан судаллаа. Судалгаагаа хийхдээ Америк болон Япон улсын туршлага, эрх зүйн зохицуулалттай харьцуулсан байдлаар судалж манай улсын хувьд компани худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчны сул болон давуу талуудыг гаргаж дүгнэлт, саналыг бичлээ.
Америк болон Япон улсын компани худалдан авах үйл ажиллагаатай холбоотой жишээ, тохиолдолыг судалгаандаа оруулж дүгнэлт хийсэн. Монгол улсын хувьд сүүлийн үед “Говь ХК”-ийн хувьцаа, хувьцаа эзэмшигчидтэй холбоотойгоор болоод байгаа тохиолдол болоод өөрийн сэдэвтэй холбогдох шүүхийн шийдвэр дээр дүн шинжилгээг мөн хийж орууллаа.