СЭЗИС - Бүтээлийн сан

Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баасанжав, Тулга
dc.contributor.author Гантөмөр, Номин
dc.date.accessioned 2024-06-10T04:49:29Z
dc.date.available 2024-06-10T04:49:29Z
dc.date.issued 2024-06-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3795
dc.description.abstract Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын банкны салбарт ногоон зээл олголт нэмэгдэхэд тулгарч буй сорилтуудыг тодорхойлох, тэдгээр сорилтуудыг шийдвэрлэх арга замыг, олон улсын түвшинд ашиглаж буй арга хэмжээнүүдийг судалснаар санал болгосон болно. Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэснээр ногоон зээл олголтын хэмжээ нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй, үр ашиг өндөртэй бизнесүүдийг бий болгох боломжуудыг олгох ач холбогдолтой. Судлаачийн хувьд ногоон зээл гаргалт буурч байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор банкны тогтвортой санхүүжилтийн мэргэжилтнүүдтэй уулзахад ногоон зээлийн баталгаажуулалт олгодог мэргэжилтэн болон мэргэжлийн байгууллагууд хомс байдгаас ногоон биш бизнест санхүүжилт олгох, ногоон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт эрсдэлүүд тулгарахаас гадна ногоон зээлийн нэгдсэн дата сан бүрдээгүй нь механик ажлыг нэмэгдүүлэх, хүний хүчин зүйлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, ногоон зээл олголтын үе шатыг удаашруулах, үүнтэй холбоотой зарцуулалтыг ихэсгэх гэх мэт асуудлууд тулгарч байна. Тус судалгааны ажлын хүрээнд системийн нөлөө бүхий банкнуудын мэргэжилтнүүдтэй болон тогтвортой санхүүжилтийн холбооны холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцлагын буюу чанарын шинжилгээний арга болон олон улсын түвшинд ашиглагдаж буй ногоон зээлийг олгож буй системүүдийн кейс харьцуулсан судалгааны аргачлалуудыг ашигласан болно. en_US
dc.subject Арилжааны банк, ногоон зээл, тогтвортой санхүүжилт, таксономи, ногоон санхүүжилт en_US
dc.title Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах