Хураангуй:
Зах зээлийг шударга, ил тод, эмх цэгцтэй байлгах болон үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зохицуулагч зэрэг холбогдох бүх талуудын эрх ашгийг хамгаалахад үнэт цаасны бүртгэлээс хасах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт чухал ач холбогдолтой юм.
Монгол улсад хувьцаат компани хэлбэрээ өөрчлөн хариуцлагатай хязгаарлагдмал компани болох буюу эрх бүхий байгууллага нээлттэй арилжаалах үнэт цаасны бүртгэлээс хасахад (delisting) 2021 оны 6 сарын 11-ны өдөр батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлийн журмын дагаж мөрддөг.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын хувьцаат компани хариуцлагатай хязгаарлагдмал компани болох эрх зүйн зохицуулалтын орчныг тухайлан судлан бусад орны бүртгэлийн дүрмийн зохицуулалтыг харьцуулан авч үзсэн бөгөөд журмын заалт нь нарийн төвөгтэй, бодит байдалд хэрэгжихүйц бус байгаа нь Мон Бийф компанийн бодит жишээн дээр харагдаж байдаг. Мөн үнэт цаасны бүртгэлийн журам нь 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах заалттай зөрчилдөж байгаа нь уг сэдвийг зайлшгүй судлах шаардлагыг бий болгож байна.