СЭЗИС - Бүтээлийн сан

Ерөнхий боловсролын сургуулийн үр ашигт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь: ПИСА өгөгдөл дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Даваа, Өнөржаргал
dc.contributor.author Батхүү, Батболд
dc.date.accessioned 2024-06-10T04:18:03Z
dc.date.available 2024-06-10T04:18:03Z
dc.date.issued 2024-06-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3789
dc.description.abstract Манай улсад боловсролын чанарт нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ ховор хийгдсэн бөгөөд энэ нь боловсролын салбарын мэдээллийн хаалттай байдлаас улбаатай. 2022 онд ЭЗХАХБ-аас зохион байгуулдаг 15 настай сурагчдын сурлагын амжилтын үнэлгээний хөтөлбөр болох ПИСА-д Монгол улс амжилттай хамрагдсан ба энэ нь судлаачдад дотоодын боловсролын чанарт нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг хийх боломжийг олгов. Энэхүү судалгааны ажлаар ПИСА-д хамрагдсан нийт 195 сургуулийн 178 сургуулийн өгөгдөлд тулгуурлан DEA аргачлалаар сургуулийн техникийн үр ашгийг тооцож, тус үр ашигт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлов. Судалгааны ажлын онолын үндэслэл нь боловсролын үйлдвэрлэлийн функц дээр тулгуурласан бөгөөд сургуулийг үйлдвэрлэл явуулдаг пүүстэй адилтгаж тодорхой орцуудыг ашиглан гарцыг бий болгодог гэж үзсэн. Нийт 178 сургуулийн 22 нь техникийн үр ашигтай бол 6 сургууль нь өгөгдсөн орцоо ашиглан 60-аас доош хувийн үр ашигтайгаар ажиллаж байна. Үр ашигт нөлөөлөгч хүчин зүйлсийг дурдвал, өмчийн хэлбэр буюу хувийн сургууль нь улсын сургуулиасаа илүү үр ашигтай, нэг багшид ноогдох сурагч, нэг сурагчид ноогдох компьютерын тоо бага байх тусам үр ашигт эергээр нөлөөлдөг байна. Тухайн сургууль сурагчдад ээлтэй орчныг бий болгосноор үр ашиг нь мөн нэмэгдэж байв. Сурагчдын гэрийн даалгавар хийх давтамж өндөр байх нь тухайн гэрийн даалгаврын үр дүнгүй болгож болзошгүй. Мөн эцэг эхийн боловсрол, албан тушаал, амьдардаг орчин нь сайн байх тусам сургуулийн үр ашигтай байдалд эергээр нөлөөлдөг байна. en_US
dc.subject Боловсролын үйлдвэрлэлийн функц, ПИСА, Өгөгдөл дугтуйлах шинжилгээ, ОХЗР, ЕБС en_US
dc.title Ерөнхий боловсролын сургуулийн үр ашигт нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь: ПИСА өгөгдөл дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах