dc.description.abstract |
Эдийн засгийн өсөлтийг бий болгогч үндсэн агент нь пүүсүүд байдаг тул пүүсийн байршил, түүний ялгаатай байдлыг танин мэдсэнээр бүс нутгийн хөгжлийн үндсэн зорилго болох бүсүүдийг жигд байдлаар хөгжүүлэх боломжийг бүрдүүлж чадах юм. Шинжилгээнд үндэсний статистикийн хорооны микро өгөгдөл болох “ААНБ-ийн тооллого - 2021” өгөгдөлд тулгуурлан мултиномиал ложит загвараар хангайн бүсийг суурь болгон авч бүсүүдэд байрших тохиолдлыг үнэлсэн ба үнэлгээний үр дүнд зах зээлийн потенциал, агломерацын нөлөө гэсэн хувьсагчид эерэг нөлөө үзүүлж байсан ч зах зээл потенцалын үзүүлэх нөлөө сул, харин аглормерацын нөлөө хүчтэй үр дүн гарсан, тухайлбал: Хүүверийн байршлын индексээр хэмжсэн агломерацыг төлөөлөх хувьсагчаар үнэлсэн эконометрик тэгшитгэлээс уламжлан авч ахиу нөлөөг тооцоолоход төвийн бүсийн хувьд Хүүверийн байршлын индексийн 1 нэгжийн өсөлт төвийн бүсэд байрших магадлалыг 21.1%-иар нэмэгдүүлж байгаа нь агломерацын үзүүлэх нөлөө төвийн бүсэд хамгийн өндөр байгааг харуулж байна. |
en_US |