СЭЗИС - Бүтээлийн сан

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ҮҮРГИЙН ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ЗОХИЦУУЛАЛТ /ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Моёор, Түвшинжаргал
dc.contributor.author Баярсайхан, Идэрхангай
dc.date.accessioned 2024-06-07T10:47:16Z
dc.date.available 2024-06-07T10:47:16Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3781
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) үүрэг, үүргийн зөрчилд хүлээлгэх хариуцлагын эрх зүйн зохицуулалтыг судалж, түүний хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилготой. Судалгаанд онолын болон практик судалгааны аргуудыг ашиглаж, Компанийн тухай хууль, Компанийн засаглалын кодекс болон холбогдох баримт бичгүүдийг шинжилэн судалсан. Мөн Америкийн Нэгдсэн Улс, ялангуяа Делавэр мужийн хууль тогтоомжтой харьцуулсан. Судалгааны үр дүнд ТУЗ-ийн үүрэг хариуцлагын зохицуулалт тодорхой хэмжээний дутагдалтай байгааг тогтоосон. Тухайлбал, итгэлцлийн үүргийн талаарх нэгдсэн ойлголтгүй, үүргийн зөрчлийн шалгуур, хариуцлага хүлээлгэх механизм дутмаг, Компанийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Энэ нь шүүхийн практикт зөрүүтэй ойлголт үүсгэж, үүргийн зөрчлийг тодорхойлох, хариуцлага тооцох үйл явцад хүндрэл учруулж байна. Судалгааны дүнд үндэслэн, Компанийн тухай хуульд ТУЗ-ийн гишүүний үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлох, итгэлцлийн үүргийн зөрчлийг тогтоох стандарт, хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн ТУЗ-ийн хариуцлагыг хязгаарлах, хариуцлагаас хамгаалах талаар санал, зөвлөмж боловсруулсан байна. Эдгээр шинэчлэл нь Монгол Улсад ТУЗ-ийн үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгож, бизнесийн орчны тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах болно. Иймд олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг нэвтрүүлэх шаардлагатай гэж дүгнэв. en_US
dc.subject Хууль, ТУЗ, Итгэлцлийн үүрэг, Дүрэм, Даатгал, Хариуцлага, Үүргийн зөрчил en_US
dc.title ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ҮҮРГИЙН ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ЗОХИЦУУЛАЛТ /ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах