СЭЗИС - Бүтээлийн сан

НОГДОЛ АШИГ ТАРААХ МЭДЭГДЛИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Баярцэцэг
dc.contributor.author Бямбаахүү, Мөнхтуул
dc.date.accessioned 2024-06-07T10:45:16Z
dc.date.available 2024-06-07T10:45:16Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3780
dc.description.abstract Монгол улсад IPO гаргасан компанийн тоо нэмэгдэхийн хэрээр ногдол ашиг олгох хэмжээ ч ихэссээр байна. Ингэхдээ ихэнх компани ногдол ашиг олгох өдрийг тодорхой бусаар буюу Х-ний дотор, Х-нээс эхлэн, Х-ээс Х-ний хооронд гэх мэтээр шийдвэр гаргаж байдаг нь хөрөнгө оруулагчдын санхүүгийн шийдвэр гаргалтад хүндрэл үүсгэдэг. Үүнээс гадна Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдалд ногдол ашиг тараах нь хувьцааны үнэ цэнд эерэг нөлөө үзүүлэх магадлал маш бага байгаа талаар судалгааны үр дүнгүүд гарсан байдаг (Гэрэлт-Од М., “Компанийн хувьцааны үнэ цэнэд ногдол ашгийн бодлогын үзүүлэх нөлөө", 2023). Тэгвэл ингэж тараах өдөр тодорхой болоогүй, компанийн үнэ цэнд нөлөөлөх нөлөөлөл бага үед ногдол ашиг тараах шийдвэр гаргах, мэдэгдэх нь тухайн компанид ямар ашиг тустай болох, арилжааны идэвхэд хэр их нөлөөлдөг болон энэхүү нөлөөлөл хэр удаан үргэлжилдэг талаар судлах шаардлагатай байгаа юм. Судалгааны ажлын зорилго нь компанийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн мэдэгдэл хувьцааны арилжаанд нөлөөлдөг эсэх, нөлөөлдөг бол ямар нөлөөллөөр нөлөөлдөг болохыг судлах бөгөөд урт хугацааны нөлөөллийг хэмжихдээ график шинжилгээ, богино хугацааны шинжилгээнд хэвийн бус өгөөж, хэвийн бус арилжааны хэмжээг ашигласан болно. Судалгааны үр дүнд урт хугацаанд төдийлөн мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байсан бөгөөд үүн дээр үндэслэн бүртгэлийн өдрөөс өмнөх болон дараах арилжааны 10 хоногт богино хугацааны шинжилгээ хийхэд хуримтлагдсан хэвийн бус арилжааны хэмжээ 230%-д хүрсэн юм. Харин бусад өдрүүдийн арилжааны хэмжээ 50%-аас бага байгаа нь ногдол ашиг нь арилжааны идэвхид нөлөөлдөг хэдий ч тогтвортой өндөр өсөлтийг үзүүлж чадахгүй байна. en_US
dc.subject Ногдол ашиг, ногдол ашгийн огноо, хөрөнгийн зах зээл, хувьцааны арилжааны идэвх en_US
dc.title НОГДОЛ АШИГ ТАРААХ МЭДЭГДЛИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах