СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны нэр ба түүний эрх зүйн хамгаалалт

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Моёор, Түвшинжаргал
dc.contributor.author Магвандорж, Лхагвасүрэн
dc.date.accessioned 2024-06-07T10:07:50Z
dc.date.available 2024-06-07T10:07:50Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3778
dc.description.abstract Арилжааны нэр болон барааны тэмдэгт гэсэн хоёр ойлголт нь чиг үүргийн хувьд давхцах байдал түгээмэл байдаг. Жишээлбэл хоёул адилхан өөрийнхийг бусдаас ялгах, зар сурталчилгааны хэрэгсэл болох, олон нийт болон арилжааны хамтрагчтай харилцах болон бизнесийн итгэлийг илтгэх хадгалах зэрэг нийтлэг талууд байдаг. Тус хоёр ойлголт нь хоёул Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцын дагуу аж үйлдвэрийн өмчид тооцогдож эрх зүйн хамгаалалтад байхаар зохицуулагдсан байдаг. Гэсэн хэдий ч улс бүрийн хуулийн хамгаалалтын хэм хэмжээ нь харилцан адилгүй өөрөөр зохицуулагдсан байдаг. Энэхүү ялгаатай байдлыг тоймлон судалбаас АНУ-д арилжааны нэр болон барааны тэдийг авч ашигласнаар эзэмшил үүсч хуулийн хамгаалалтад ордог бол БНСУ д арилжааны нэр болоод барааны тэмдгийг бүртгүүлснээр эзэмших эрх үүсэх хэдий ч авч ашигласнаар бусдын саадгүйгээр ашиглах эрх үүсдэг байна. Мөн түүнчлэн АНУ-ын хувьд арилжааны нэр нь барааны тэмдгийн нэгэн адил хуулийн хамгаалалтад байх буюу улсын хэмжээнд зохицуулагдаж байх атал БНСУ-ын хувьд арилжааны нэр нь арилжааны үйл ажиллагааны нэр төдийхнөөр хязгаарлагдаж хуулийн хамгаалалтын хувьд харьцангуй сул, бүс нутгийн хэмжээнд хязгаарлагдаж байна. Парисын конвенцоор Арилжааны нэрийг аж үйлдвэрийн өмч гэж үзэн, бүртгэл хийлгэсэн эсэхээс үл хамааран хуулиар хамгаалагдах ёстой гэж тунхагласан хэдий ч энэ нь өнөөгийн дэлхийн улсуудын эрх зүйн системд барааны тэмдэгтэй харьцуулахад давамгай буюу онцгой эрхтэйгээр хамгаалахаар зохицуулалт хийгдээгүй байна. Зөвхөн шударга бус өрсөлдөөний зохицуулалтаар буюу бусад этгээд зориудаар, тухайн арилжаа эрхлэгчийн нэрд халдах, нэр хүндийг гутаах үед арилжааны нэрийг хамгаалахаар зохицуулагдсан байна. Манай улсын хувьд өнөөгийн эрх зүйн орчинд Арилжааны нэрийн эрх зүйн хамгаалалтыг бататгах цорын ганц арга зам нь барааны тэмдгээр бүртгүүлэх явдал байна. en_US
dc.subject Арилжааны нэр, Барааны тэмдэг, Арилжааны хууль, Аж үйлдвэрийн өмч, БНСУ, АНУ-ын харьцуулсан судалгаа en_US
dc.title Арилжааны нэр ба түүний эрх зүйн хамгаалалт en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах