СЭЗИС - Бүтээлийн сан

Нэгдэлтийн дараах компанийн ашигт ажиллагаа болон үнэлгээнд нөлөөлөх нөлөөлөл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Баярцэцэг
dc.contributor.author Мэндсайхан, Ичинхорлоо
dc.date.accessioned 2024-06-07T10:05:31Z
dc.date.available 2024-06-07T10:05:31Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3777
dc.description.abstract Бизнесийн ертөнцөд бизнес хоорондын нэгдэл, нийлэлт болох нь түгээмэл тохиолддог билээ. Эдгээр нэгдлүүд нь маш олон шалтгааны улмаас хийгддэг ч эцсийн зорилго нь бизнесийн үйл ажиллагаагаа өмнөхөөсөө томрох, өргөжин тэлэх, нэгдэлт хийснээр тус тусдаа үйл ажиллагаа явуулснаас илүү үнэ цэнийг бүтээх байдаг. Нэгдэлтийн өмнө тооцоолол хийгдэн хэлцэл хийгддэг бөгөөд ойролцоогоор 5-7 жилийн хугацаанд үр дүндээ хүрдэг гэж үздэг. Уг үр дүндээ хүрсэн эсэхийг хэмжих шаардлага бодит амьдрал дээр тулгардаг ба Монгол улсын түүхэнд хийгдсэн хамгийн том нэгдэл буюу АПУ ХК болон ХЕЙНЕКЭН компанийн жишээн дээр судаллаа. Нэгдлийн өмнөх АПУ ХК-ийн нөхцөл байдал, нэгдлийн процес, нэгдлийн дараах нөхцөл байдлыг тодорхойлон нэгдлийн нөлөөллийг тооцоолсон. Нэгдэл хийгдэхийн өмнө АПУ ХК нь компанийн засаглалыг шинэ түвшинд авчрах, бүс нутаг болон олон улсын тоглогч болох, хувьцаа эзэмшигч, харилцагчдад өндөр ач холбогдолтой үнэ цэн бий болгох, дотоодын эдийн засагт оруулах хувь нэмрээ өсгөх гэсэн 4 том зорилгыг тавьсан ба 2023 онд буюу нэгдлээс 7 жилийн дараа компанийн засаглалын үнэлгээ 1 түвшин ахиж хэвийн засаглалтай болсон байна. Мөн борлуулалтын орлого жилийн нийлмэл дунджаар 17.2%, цэвэр ашиг мөн жилийн нийлмэл дунджаар 16.01% тус тус өссөн байна. Улсад төлж буй татварын хэмжээ нэгдэлтийн өмнөх 127 тэрбум төгрөг байсан бол нэгдэлтийн дараа 327 тэрбум төгрөг болон өссөн нь компанийн үйл ажиллагаа хэрхэн сайжирсанг харуулж байна. Иймд дэлхийн түвшний компанитай нэгдэл хийснээр компанийн дотоод үйл ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдэдээ ч өндөр өгөөж, үнэ цэнийг бий болгодог байна. en_US
dc.subject Нэгдэл, нийлэлт, синержи, АПУ ХК, M&A, хэлцэл, Хейнекен, хөрөнгийн зах зээл, үнэлгээ, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж en_US
dc.title Нэгдэлтийн дараах компанийн ашигт ажиллагаа болон үнэлгээнд нөлөөлөх нөлөөлөл en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах