СЭЗИС - Бүтээлийн сан

КАПИТАЛЫН БҮТЦИЙН КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ /ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Батзориг
dc.contributor.author Уламбаяр, Билгүүн
dc.date.accessioned 2024-06-07T08:21:34Z
dc.date.available 2024-06-07T08:21:34Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3773
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь компанийн үнэлгээнд капиталын бүтцийн үзүүлэх нөлөөллийг тогтоох юм. Судалгааны объект нь Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд бүртгэлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 6 компани буюу “АПУ” ХК, “Мах импекс” ХК, “Талх чихэр” ХК, “Монос хүнс” ХК, “Сүү” ХК, “Түмэн шувуут” ХК ба тэдгээрийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг ашиглан шинжилгээ гүйцэтгэсэн. Судлагдсан байдлаас үзвэл капиталын бүтэц компанийн үнэлгээнд эерэг, сөрөг хамаарал болон хамааралгүй гэх үр дүнгүүд гарсан байсан ба энэ нь судалгаа хийгдсэн улс орон, салбар, цаг хугацаа, ашигласан хувьсагчид зэрэг олон хүчин зүйлсээс шалгаалан ялгаатай байв. Капиталын бүтцийн голлох онолууд болох Модиглиани болон Миллерийн онол, трейд-офф онол, сонгох дарааллын онол, агентын зардлын онол зэрэг онолуудад үндэслэн компанийн үнэлгээнд капиталын бүтэц болон бусад нөлөөлөх хүчин зүйлс болох ашигт ажиллагаа, компанийн хэмжээ, биет хөрөнгийн хэмжээ нь хэрхэн нөлөөлөхийг панел регрессийн шинжилгээний загваруудаар үнэлсэн. Судалгааны үр дүнд компанийн үнэлгээнд капиталын бүтэц болон биет хөрөнгийн хэмжээ сөргөөр нөлөөлж, ашигт ажиллагаа болон компанийн хэмжээ нь эерэгээр нөлөөлдөгийг олж тогтоосон. Энэ нь капиталын бүтцэд өр төлбөр эздийн өмчөөс ихсэх тусам компанийн үнэлгээг бууруулдаг гэх нөлөөллийг илтгэнэ. en_US
dc.subject Капиталын бүтэц en_US
dc.subject компанийн үнэлгээ en_US
dc.subject компанийн үнэ цэнэ en_US
dc.subject хөшүүрэг en_US
dc.subject үнэлгээ en_US
dc.subject ЗЗҮ en_US
dc.title КАПИТАЛЫН БҮТЦИЙН КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ /ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах