СЭЗИС - Бүтээлийн сан

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭНД ФИНТЕК ЗЭЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Баярбаатар
dc.contributor.author Цэнд-Очир, Баттүшиг
dc.date.accessioned 2024-06-07T07:55:15Z
dc.date.available 2024-06-07T07:55:15Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3772
dc.description.abstract Уг судалгааны ажлын хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн хэмжээнд санхүүгийн технологи буюу финтекийн үзүүлэх нөлөөг судалсан болно. Финтек нь зээл олгох, эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн оролцоог хангах шинэлэг шийдлүүдийг санал болгож, санхүүгийн орчныг хурдацтай өөрчилсөн. Гэсэн хэдий ч ББСБ-ын чанаргүй зээлд үзүүлэх нөлөөлөл нь тодорхойгүй хэвээр байна. Нийт зээлдэгчдийг тоогоор авч үзэхэд 77.9% нь финтек зээлийн үйлчилгээг авдаг бол үлдсэн 22.1% ньуламжлалт буюу салбараар үйлчлүүлдэг байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүйзээлийн хэмжээ нь 2021 оноос хойш огцом өсөлттэй буюу гурван жилийн дотор 79%-ийн өсөлттэй гарсан нь финтекээс үүдэлтэй эсэхийг тодорхойлсон. Энэхүү судалгааг финтек зээлийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “Ард кредит ББСБ” ХК-ний мэдээлэл дээр суурилан зээлжих зэрэглэлийн оноо болон финтек зээл нь чанаргүй зээлд хэрхэн нөлөөлж байгааг харах панел өгөгдлийн регрессийн шинжилгээний загварыг ашигласан. Эцсийн үр дүнд зээлжих зэрэглэлийн оноог 16 тодорхойлогч хувьсагч аван тус бүрийн илэрхийлэх хувийг боловсруулан зээлийн түүхийн мэдээлэл нь зээлжих зэрэглэлийн оноонд хамгийн их нөлөөлдөг болохыг тодорхойлсон. Мөн панел өгөгдлийн регрессийн шинжилгээ хийж финтек зээл нь чанаргүй зээлийг бага хэмжээгээр бууруулдгийг тооцоолсон. en_US
dc.subject Финтек en_US
dc.subject Чанаргүй зээл en_US
dc.subject ББСБ en_US
dc.subject Fixed effects model en_US
dc.subject AI en_US
dc.subject Credit score en_US
dc.title БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭНД ФИНТЕК ЗЭЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах