СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах сан

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гэрэлчулуун, Ичинноров
dc.contributor.author Бат-Өлзий, Ач-Эрдэнэ
dc.date.accessioned 2024-06-07T06:45:42Z
dc.date.available 2024-06-07T06:45:42Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3768
dc.description.abstract Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр хөрөнгө оруулагчийг хамгаалах механизмийн талаар яригдах болсон билээ. Иймд энэхүү судалгааны ажлынхаа хүрээнд үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулагчдыг хамгаалахад үйл ажиллагаа нь чиглэсэн “Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах сан”-ийн талаарх кейс судалгаа буюу бусад улсын туршлагыг судлан, үүнээсээ улбаалан Монгол улсад байгуулагдах тохиромжит хувилбарыг дэвшүүлсэн юм. Тус сэдвийн хүрээнд онолын судалгааг хийхэд эх хэл дээрх мэдээлэл хомс байсан ба энэхүү сангийн механизмийн талаар олон улсын судалгааны ажлууд, өгүүлэл зэрэг эх үүсвэрүүдээс онолын судалгааны хэсгээ бүрдүүлэв. Мөн олон улсын санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг томоохон байгууллагуудын судалгааны тайлан, зөвлөмжүүд, болон эдийн засгийн бодлого чиглэлүүдийг уншиж судлан өнөөгийн байдлын судалгааг хийлээ. Судалгааныхаа шинжилгээний хэсэгт Монгол улсын үнэт цаасны олон нийтэд нээлттэй компаниудын дампуурах эрсдэлийг үнэлж, ХОЭХС-г байгуулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон ба энэхүү салбарын үйл ажиллагаа эрсдэлтэй түвшинд байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Түүнчлэн Канад, Япон, Индонези, Австрали улсуудын нөхөн олговрын механизм, ХОЭХС-ийн туршлагыг судласны үндсэн дээр Монгол улсад тохиромжтой хувилбарын бизнес моделийг гаргаж ирэхийг зорьсон билээ. en_US
dc.subject Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах сан, нөхөн олговор, төлбөрийн чадваргүй байдал, хөрөнгө оруулагч, хамгаалах механизм, байгуулах боломж en_US
dc.title Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах сан en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах