СЭЗИС - Бүтээлийн сан

Эдийн засгийн уналт ба сэргэлттэй үеийн төсвийн үржүүлэгч

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Саруулбаяр, Цацрал
dc.date.accessioned 2024-06-07T04:27:57Z
dc.date.available 2024-06-07T04:27:57Z
dc.date.issued 2024-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3766
dc.description.abstract Монгол улсын төсвийн зардал сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр 10-с дээш хувийн өсөлттэй байгаа ба зорилтот болон зорилтот бус бодлогоор дамжуулж төсвийн зардлын хэмжээ жил бүр нэмэгдсээр байна. Энэхүү судалгааны ажил нь төсвийн зардлын нийт эрэлтэд үзүүлэх богино болон урт хугацааны нөлөөллийг илэрхийлдэг төсвийн үржүүлэгчийг эдийн засгийн уналт ба сэргэлттэй үеүдэд тодорхойлох зорилготой. Үржүүлэгчийн утгыг зөв тооцоолох нь төсвийн төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, зарлагыг үр ашигтай хуваарилах мөн зарцуулалтын бодит үнэлгээг гаргах зэрэг чухал ач холбогдолтой. Эдийн засгийн мөчлөгийн үед үржүүлэгч ялгаатай утгатай байгаа эсэхийг тогтоохын тулд Марков дэглэм солигдолттой VAR загварыг бүтцийн SVAR загвартай харьцуулан үнэлсэн. Судалгааны үр дүнд нийт зардлын үржүүлэгч 0.11, хөрөнгийн зардлын үржүүлэгч 0.68 харин татаасны зардлын үржүүлэгч сөрөг утгатай гарсан байна. Зардал тус бүрийн үржүүлэгчийн хэмжээ 0.3-0.7 хооронд хэлбэлзэж байсан ба эдийн засгийн уналт ба сэргэлттэй үеийн үржүүлэгчийн утгууд дундаж үржүүлэгчийн утгатай харьцуулахад өндөр өөрчлөлттэй гарсан. Засгийн газрын нийт өрийн түвшнийг экзоген байдлаар авч үзэхэд үржүүлэгчийн утга багасаж байсан ба манай улсын хувьд өрийн түвшин өндөр байгаа нь төсвийн бодлогын үр нөлөөг бууруулж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. en_US
dc.subject Төсвийн үржүүлэгч, төсвийн зардал, эдийн засгийн өсөлт en_US
dc.title Эдийн засгийн уналт ба сэргэлттэй үеийн төсвийн үржүүлэгч en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Даваа, Өнөржаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах