Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улс дахь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
болон холбогдох дүрэм журамд зах зээлийг урвуулан ашиглах үйлдлийг хэрхэн
зохицуулдаг, Иргэний хууль, Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд хариуцлага гэм хорын тухай хэрхэн зохицуулдаг тухай судалж, харьцуулан судлах орноор Америкийн нэгдсэн улсыг сонгов. Тухайн улсад үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлийг ямар хуулиар зохицуулдаг, хуульд юу гэж тусгасан байдаг талаар судалж, Монгол улсын Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журамд заасан урвуулан ашиглах үйлдэл нь Америкийн нэгдсэн улсын хуульд заасан урвуулан ашиглах үйлдэлтэй нэр томьёо, агуулгын хувьд ижил зохицуулдаг эсэх талаар харьцуулав. Судалгааны ажлын явцад Монгол улсад анх удаа хувьцаа гаргаж байгаа үнэт цаас гаргагчийн хувьцааны үнийг тогтворжуулах ажиллагааг хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс хойш 1 сараас доошгүй хугацаанд андеррайтер хийж гүйцэтгэнэ гэж заасан. Энэ нь эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнэ нь тогтох ёстой үнэт цаасны үнийг тогтворжуулах нэрийдлэлээр авах зарах үйлдлийг андеррайтер хийх нь өөрөө зах зээлийг урвуулан ашигласан явдал болох уу гэдэг асуулт гарч ирж энэ тухай Америкийн нэгдсэн улстай харьцуулсан болно.