СЭЗИС - Бүтээлийн сан

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батнасан, Мөнгөннахиа
dc.contributor.author Аюурзана, Ангараг
dc.date.accessioned 2024-06-06T10:30:15Z
dc.date.available 2024-06-06T10:30:15Z
dc.date.issued 2024-06-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3758
dc.description.abstract Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, Монгол Улсын уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа ямар түвшинд явж ирсэн тухай үүсэл хөгжил, одоо ямар түвшинд явж байгааг судлахын зэрэгцээ гадаадын зарим улсын туршлагатай харьцуулан судлах зорилготой ба уг зорилгын хүрээнд Монгол Улс 1913 оны Богд хаант “Монгол Улсын хязгаарын дотор алт, мөнгөний зэрэг олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм”, 1923 оны “Ардын засагт Монгол Улсын уурхайн дүрэм”-ийг оролцуулан тооцвол уул уурхайн салбар манай улсад үүсч хөгжөөд 100 гаруй жил болсон ба сүүлийн 30 жилд ашигт малтмалын 1994 оны хууль төрийн өмчийн ашигт малтмалын хайгуул хийх, орд ашиглуулах, 1997 оны хууль бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг сэргээх зорилготой, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2006 оны хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрт эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан 3 хууль батлагджээ. АМтХ болон УУтХ-ийн төсөлд дүн шинжилгээ хийсэн ба үүний үр дүнд нэр томьёо, төрийн захиргааны төв байгууллагуудын эрх, үүрэг болон холбогдох цаг хугацаанд нарийн зохицуулалт хийх шаардлагатай байна. Уурхайг хаасны дараа аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж, хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг заавал хаах үүрэгтэй байхаар үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцдог байх зохицуулалт шаардлагатай байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй АМтХ болон бусад холбогдох хуульд дүн шинжилгээ хийсний дүнд ерөнхийдөө уурхайг хаахтай холбоотой нөхөн сэргээлтийн асуудалд өнгөц анхаарсан бөгөөд бодлого, эрх зүйн орчинд уурхайн хаалтын талаар нэгдсэн зарчим, цогц ойлголт байхгүйн улмаас уурхайн хаалттай холбоотой заалтууд нь янз бүрээр салангид сууж өгсөн байна. Өөр өөр хуулиар нэг асуудлыг зохицуулж болох боловч уурхайн хаалт гэх бодлогын чухал асуудлын зохицуулалтыг өөртөө тодорхой нэг хэмжээгээр агуулж байна гэж үзэж болох өнөөгийн эрх зүйн актууд ийнхүү хоорондоо уялдаа холбоогүй байна. Австрали болон Канад улсын уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрх зүйн зохицуулалтыг судалсны дүнд нийтлэг байдлаар уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл авахаас өмнө тусгай зөвшөөрөл хүсэгч уурхайн хаалтын төлөвлөгөө, уурхайг зохих ёсоор хаах санхүүгийн баталгааг ирүүлэхийг шаарддаг буюу анхнаасаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг болгон түүнийг хариуцлагын механизмаар зохицуулдаг жишиг байна. en_US
dc.title Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах