Хураангуй:
Банкны зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль нь 1995 оны 10 дугаар сарын 31-ны өдөр “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль” нэртэйгээр анх батлагдаж 11 удаа нэмэлт өөрчлөлт орж 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль” нэртэйгээр шинэчлэгдсэн батлагдаж 2021 он 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Харин хуулиар банкуудад шимтгэл авахыг хориглоогүй ба 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг зээлдэгчээр төлүүлэхээр зохицуулж, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоохыг үүрэг болгож, үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс тогтоосон бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх эрхтэй байхаар тус тус зохицуулсан.
Харьцуулсан судалгааг гадаад улсын арилжааны банкуудын зээлийн шимтгэл Унгар, Португал улсаар хийсэн.
Дэлхийн жишигт, зээл олголтын шимтгэл нь /”origination fee”, “contractual fee”, “discount fees” эсвэл “points,” гэж нэрлэгддэг/ ба 1990-2000 онуудад “yield spread premiums (YSPs)” гэж нэвтэрч 3-5% өндрөөр тооцож ч иржээ.Өнөө цагт ихэвчлэн зээлийн үнийн дүнгийн 0.5% -иас 1% байдаг бөгөөд зээлдүүлэгчээс зээлийн өргөдлийг хянан шийдвэрлэх нөхөн төлбөр хэмээн тооцож авдаг. Энэхүү шимтгэлийг заримдаа тохиролцож болох боловч бууруулах эсвэл түүнийг төлөхгүй тохиолдолд зээлийн хугацаанд илүү өндөр хүү төлнө гэсэн хэлбэрээр явагддаг.