СЭЗИС - Бүтээлийн сан

ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамъянсүрэн, Хулан
dc.contributor.author Цооз, Жавзандулам
dc.date.accessioned 2024-06-06T09:38:14Z
dc.date.available 2024-06-06T09:38:14Z
dc.date.issued 2024-06-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3753
dc.description.abstract Монгол улсад нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлын нэг нь яахын аргагүй тэтгэврийн тогтолцоо тэр дундаа хувийн тэтгэврийн сангийн хөгжлийн хоцрогдол юм.. Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь 1995 оноос эхтэй, нэг давхаргат, орлогоосоо зарлагаа санхүүжүүлэх зарчимд суурилдаг халамжийн шинж чанартай хуваарилалтын тогтолцоо юм. Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавх сайжирч, тогтвортой байх нөхцөл бүрдэх, нэрийн дансны орлогыг үе шаттай мөнгөжүүлж хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах, нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлэх, ажил олгогчдод шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, даатгуулагчдад олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, шимтгэл төлөх, тэтгэвэр бодох цалин хөлсөнд хэрэглэх итгэлцүүрийг жил бүр шинэчлэх, тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх болон бусад онцлог зохицуулалтыг тусгасан бөгөөд хуулиудыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэхүү алхам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн томоохон алхам бөгөөд тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих эхний алхам юм. Тиймээс энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын өнөөдрийн тэтгэврийн тогтолцооны хөгжлийг тодорхойлон, хуримтлалын тогтолцоо яагаад манай улсад хэрэгтэй байгааг дүгнэн, цаашлаад олон улсын амжилттай явж буй туршлагыг судлан, хэрхэн олон давхаргат тогтолцоог бий болгох санал зөвлөмжийг боловсруулсан. Мөн хуримтлалын тогтолцоо амжилттай хэрэгжиж эхлэхэд хувийн тэтгэврийн сангийн сул чөлөөт хөрөнгийг оновчтой бодлогоор хангаснаар ард иргэд цаашлаад улс орны эдийн засагт чухал хувь нэмэрийг оруулж чадахыг харуулах нь дараагийн зорилго юм. en_US
dc.subject Хувийн, тэтгэвэр, сан, хөрөнгө, тэтгэврийн сан, хөрөнгийн удирдлага en_US
dc.title ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах