СЭЗИС - Бүтээлийн сан

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд хийсэн дүн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батнасан, Мөнгөннахиа
dc.contributor.author Цэдэн, Хулан
dc.date.accessioned 2024-06-06T06:48:43Z
dc.date.available 2024-06-06T06:48:43Z
dc.date.issued 2024-06-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3742
dc.description.abstract Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн цахим сайтад байршсан ашигт малтмалтай холбоотой маргаан 2016-2023 оны хооронд 654 хэрэг шийдвэрлэгдсэний 194 буюу 29.66 % ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой маргаан эзлэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолуудын Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйл Тусгай зөвшөөрөл цуцлах талаарх эрх зүйн зохицуулалттай холбоотой шийдвэрлэгдсэн маргааныг түүвэрлэн, түүвэрлэсэн 194 анхан шатны шүүхийн шийдвэрийн 61.8 % болох 120 маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бол давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалын 61 маргаан буюу 50.8 % Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Иймээс Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд дүн шинжилгээ хийж дүгнэлт боловсруулж, санал, зөвлөмж гаргахыг зорилоо. Түүнчлэн Монгол улсад үйлчилж байсан 1913, 1923, 1994, 1997 болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой хуулийн зохицуулалтуудыг түүхчилэн судлалаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй, төрийн захиргааны байгууллагаа тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх, байгаль байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй зэрэгтэй холбоотой маргаан дийлэнх хувийг эзэлж байна. en_US
dc.subject ашигт малтмал, тусгай зөвшөөрөл, шүүхийн шинжилгээ, шийдвэр, магадлал, тогтоол en_US
dc.title Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд хийсэн дүн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Доржсүрэн, Оюун


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах