СЭЗИС - Бүтээлийн сан

АЖИЛТНЫ САЙН САЙХАН БАЙДЛЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА (ЕБС-Н ЖИШЭЭН ДЭЭР)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Идэрцогт
dc.contributor.author Бат-Очир, Цэрмаа
dc.contributor.author Мөнхболд, Дөлгөөнцэцэг
dc.date.accessioned 2024-06-06T05:38:11Z
dc.date.available 2024-06-06T05:38:11Z
dc.date.issued 2024-06-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3739
dc.description.abstract Дэлхий дахинаа сайн сайхан байдал (wellbeing) хэмээх ойлголтыг хэмжих, сайжруулах хэрэгцээ шаардлага буй гэдгийг хүлээн зөвшөөрөн шинжлэх ухааны судлагдахуун болж судалж ирсэн байна. 1940-өөд оноос эхлэн энэ талаар судалж эхэлсэн бөгөөд 1984 оноос эхлэн шинжлэх ухаанд оруулж ирсэн байна. Сайн сайхан байдлын талаарх ойлголт нь ерөнхий сайн сайхан байдал (general wellbeing) буюу амьдралын бүхий л цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж байгаа бол амьдралын явцад өрнөж буй хэсгүүдэд тус бүрийн сайн сайхан байдлын хэмжигдэхүүн байх юм. Энэхүү судалгааны ажилд ажилтны сайн сайхан байдлын (employee wellbeing) талаар судлах бөгөөд багшийн мэргэжлийн хувьд сайн сайхан байдал ямар түвшинд байгааг тодорхойлж Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) багш нарт чиглэсэн сайн сайхан байдлыг дэмжих бодлого байгаа эсэх мөн түүний хэрэгжилт хувийн болон улсын өмчийн сургуулийн хувьд ижил түвшинд хэрэгждэг эсэхийг тодорхойлон дүгнэх явдал юм. Сайн сайхан байдлыг тодорхойлохдоо Галлупын (Gallup) тодорхойлсон сайн сайхан байдлын хэмжүүр үзүүлэлтийг авсан бөгөөд түүнийг хууль эрх зүйн заалттай холбон асуулгыг бэлтгэн хувийн болон улсын сургуулийн 380 багшаас судалгаа авсан. Уг судалгааг хийхдээ ПЕРМА (PERMA) загварын ерөнхий ойлголтыг, бүлгийн ялгааг тодорхойлох зорилготой Т-тест шинжилгээний аргыг ашиглан харьцуулсан дүгнэлт гаргасан. Судалгааны үр дүнд Монгол улсын хувийн сургуульд ажилладаг багш нарын хувьд тухайн ажлын байрны сайн сайхан байдал харьцангуй сайн, харин улсын сургуулийн хувьд ажиллах орчин болон санхүүгийн үзүүлэлтүүд муу байна. Боловсролын салбарын цалин бусад нийтлэг салбартай харьцуулахад харьцангуй бага бөгөөд 2023 оноос боловсролын салбарын багш ажилчдын цалинг сайжруулах талаар засгийн газраас үе шаттайгаар ажиллаж эхэлсэн. 2 секторын ялгааг сайн сайхан байдлын бүрдэл тус бүрээр харахад санхүүгийн үзүүлэлт дээр хамгийн өндөр зөрүүтэй бөгөөд улсын сургуулийн багш нар санхүүгийн байдалдаа сэтгэл ханамжгүй байна. Дээрх шалтгаанаар багшийн мэргэжлээр төгсөгчид хувийн секторыг сонгон ажиллах хандлагатай болсноор цаашдаа 2 секторын ялгаа улам нэмэгдэх хандлагатай байна. Улс орны хөгжлийн суурь нь боловсролын салбар бөгөөд үүний суурийг тавьж буй багш нарын сайн сайхан байдал нь хангагдаж ажилласнаар сурагчдын чанар сайжрах тул засгийн газраас улсын сургуулийн бодлого хэрэгжилт, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм. en_US
dc.subject Сайн сайхан байдал, багшийн сайн сайхан байдал, багшийн сэтгэл ханамж, боловсролын салбар, боловсролын салбарын бодлого, ажлын байрны сэтгэл ханамж en_US
dc.title АЖИЛТНЫ САЙН САЙХАН БАЙДЛЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА (ЕБС-Н ЖИШЭЭН ДЭЭР) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Сүхбаатар, Эрхэмбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах