СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Бат-Өлзий, Цасчихэр
dc.contributor.author Бямбасүрэн, Билгүүдэй
dc.date.accessioned 2024-06-06T03:49:10Z
dc.date.available 2024-06-06T03:49:10Z
dc.date.issued 2024-06-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3736
dc.description.abstract Монгол улсын нийт экспортын 90 гаруй хувь, нийт үйлдвэрлэлийн 70 гаруй хувь, ДНБ-ий 24 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар нь эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг. Монгол улс олборлож буй ашигт малтмалын түүхий эдийн дийлэнх хувийг боловсруулалгүй экспортод гаргаж байгаа нь байгалийн нөөцийнхөө үнэ цэн, өгөөжийг бүрэн хүртэж чадахгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын уул уурхайн түүхийн эдээс 80/20-ийн дүрэм баримтлан эдийн засагт гол нөлөө үзүүлж буй зэс, нүүрсийг сонгон авсан. Монгол улс уул уурхайн түүхий эдээ экспортлох гол зах зээл нь БНХАУ байдаг учир сонгон авсан түүхий эд болох зэс ба нүүрс нь БНХАУ-ын хувьд хэдэн үе шаттайгаар эцсийн бүтээгдэхүүн болж байгааг Санкей диаграммаар илэрхийлсэн. Мөн хэр хэмжээний үр ашиг эдийн засагтаа бий болгож буйг үнийн төсөөлөл хийж, үржүүлэгч тооцон, тус үржүүлэгчдийг ашиглан Монгол улс зэс, нүүрсний боловсруулах үйлдвэртэй болсноор эдийн засагт хэдий хэмжээний үр ашиг бий болгох боломжтойг Эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ хийн тооцоолсон. Шинжилгээний үр дүнд зэс, нүүрсний боловсруулах үйлдвэргүйгээр цаашид ДНБ (2015 оны суурь үнээр) түүхэн дундаж өсөлтийн хувиараа өссөөр байна гэж үзвэл Монгол Улс нь: ● Цэвэршүүлсэн зэс боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2031 онд ● Хагас боловсруулсан зэсийн боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2046 онд ● Зэсийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2048 онд ● Угаасан нүүрс боловсруулах үеийн ДНБ-ий дүнд 2040 онд ● Бүрэн боловсруулсан нүүрстэй үеийн ДНБ-ий дүнд 2041 оны 2-р улиралд хүрэхээр байна. Монгол улс зэсийн болон нүүрсний боловсруулах үйлдвэр барьснаар эдийн засагт эерэг нөлөөтэй байж, үр ашиг нэмэгдэх төсөөлөлтэй байна. en_US
dc.subject Уул уурхай, эдийн засаг, зэс, нүүрс, боловсруулах үйлдвэр, Санкей диаграмм, Эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ en_US
dc.title Уул уурхайн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах