СЭЗИС - Бүтээлийн сан

Бизнесийн мөчлөгийн түрүүлэгч индикатор байгуулж, таамаглалын машин сургалтын загвар боловсруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Мэндбаяр, Болор-Эрдэнэ
dc.date.accessioned 2024-06-06T02:24:09Z
dc.date.available 2024-06-06T02:24:09Z
dc.date.issued 2024-06-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3730
dc.description.abstract Манай улсын бизнесийн мөчлөгт 2011 – 2022 оны хооронд мөчлөгийн ёроолын 2 цэг, оройн 2 цэг тохиолдсон байна. Бид энэхүү судалгааны ажлаар ЭЗХАХБ-ын ашигладаг арга болон үндсэн бүрдлийн шинжилгээний аргаар бизнесийн мөчлөгөөс түүчээлдэг үзүүлэлтүүдэд жин оноож түрүүлэгч индикатор байгуулав. Байгуулсан индикаторуудаас мөчлөгтэй хамгийн нийцтэй индикаторыг оновчтой гэж тодорхойлов. Оновчтой түрүүлэгч индикаторын эргэлтийн цэг мөчлөгийн эргэлтийн цэгээс дунджаар 6 болон 10 сарын өмнө тохиож байна. Мөн машин сургалтын 5 ялгаатай аргаар түрүүлэгч индикаторыг нийт үзүүлэлтээс хамааруулсан загвар боловсруулж 2022 оны 2 сараас 2023 оны 4-р сар хүртэлх утгыг таамаглан бодит утгатай харьцуулав. Түүнчлэн машин сургалтын аргыг уламжлалт эконометрикийн аргатай харьцуулах зорилгоор ARIMA загвараар дээрх хугацаанд таамаглал хийв. Харьцуулалтын үр дүнд машин сургалтын арга болох риж регрессийн арга нь ARIMA болон бусад машин сургалтын аргуудаас алдаа багатай таамаглаж байв /Таамаглалын алдааг алдааны квадратын дунджийн язгуур RMSE – аар хэмжсэн болно/. Харин машин сургалтын аргуудаас шийдвэрийн мод регресийн арга нь хамгийн сул үнэлэгч байна. Мөн нэмэлтээр уул уурхайн салбарын бизнесийн мөчлөгийн түрүүлэгч индикатор байгуулав. en_US
dc.subject Бизнесийн мөчлөг, Түрүүлэгч индикатор, Машин сургалт, Уул уурхай салбар en_US
dc.title Бизнесийн мөчлөгийн түрүүлэгч индикатор байгуулж, таамаглалын машин сургалтын загвар боловсруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах