СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол дахь кофе шопуудын үйлчилгээний чанарын зарим асуудлууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Туул, Ариунжаргал
dc.date.accessioned 2016-03-26T10:40:12Z
dc.date.available 2016-03-26T10:40:12Z
dc.date.issued 2016-03-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/372
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Дэлхийн улс орнуудад даяаршлын нөлөөгөөр үйлчилгээний төрөл, хэлбэрүүдийн тоо хурдацтай өсч, үндэстний хүнсний хэрэглээ, хоолны соёлоос үл хамаарсан янз бүрийн хоол хүнсний хэрэглээний соёл, өвөрмөц хэв маяг, бүтээгдэхүүн үйлчилгээ хүч түрэн орж ирж байна. Үүний нэг жишээ нь кофены хэрэглээ бөгөөд түүнийг дагасан үйлчилгээ, үйлчилгээний чанарын тухай асуудал аль хэдийн хөндөгдөж эхэлжээ. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаар зах зээлийн системд шилжиж дэлхий бидний өмнө нээлттэй болж шинэлэг соёл, үйлчилгээ салбар бүрт нэвтэрч байна 2014 оны байдлаар улсын хэмжээнд ААНБ болон иргэдийн нийт 743 кафе /ҮСХ, 2014 он/ үйл ажиллагаа явуулж байна. Кофе шоп нь нийтийн хоолны салбарын кафений төрөлд орж бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2014 оны оны байдлаар 109 кофе шоп, тэр дундаа зөвхөн Улаанбаатар хотод 37 кое шоп үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд кофе шопуудын үйл ажиллагааны талаар судалгаа хийсэн бөгөөд нэгдүгээр бүлгээр үйлчилгээний чанарын талаарх ойлголт, түүнийг хэрхэн хэмжиж тодорхойлдог талаарх онолын судалгаа, хоёрдугаар бүлгээр нийтийн хоолны салбарт кофе шопын үйлчилгээг хамруулан авч үздэг талаарх салбарын судалгаа, гуравдугаар бүлгээр Улаанбаатар хотод байрлалтай кофе шопуудаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлаар үйлчилгээнийх нь чанарын талаар хийсэн судалгааны үр дүнг оруулав. Үйлчилгээний чанарыг хэмжихдээ олон улсад өргөн хэрэгддэг SERVQUAL аргыг ашиглан эмпирик судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тулгуурлан үйлчилгээний чанарыг сайжруулах зөвлөмж боловсруулж, санал болгосон болно. Судалгааны ажлыг 3 бүлэг, 8 дэд бүлгээс бүрдсэн бүтэцтэй боловсруулсан болно. en_US
dc.subject Кофе шоп en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject Нийтийн хоолны салбарын үүсэл хөгжил en_US
dc.subject кофе шопын үйлчилгээний чанарын судалгааны үр дүн en_US
dc.subject үйлчилгээний чанарын удирдлага en_US
dc.subject үйлчилгээний чанарыг хэмжих арга en_US
dc.subject монгол дахь кофе шоп en_US
dc.title Монгол дахь кофе шопуудын үйлчилгээний чанарын зарим асуудлууд en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах