СЭЗИС - Бүтээлийн сан

Үсний шампунь хэрэглэгчдийн брэндээ солих зан төлөвийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батмөнх, Ганшагай
dc.contributor.author Төмөрбаатар, Маралмаа
dc.date.accessioned 2024-06-05T06:05:51Z
dc.date.available 2024-06-05T06:05:51Z
dc.date.issued 2024-06-05
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3718
dc.description.abstract Сүүлийн жилүүдийг харахад дэлхий дахинд шампунийн зах зээл ихсэж байгаа өнөө үед хэрэглэгчид брэндээ солих нь их байна. Гэтэл зах зээл нь тэлж буй энэ салбарт байршдаг байгууллагын тогтвортой хөгжлийн стратегид чиглэгдсэн маркетингийн идэвхжүүлэлтийг гаргаж ирэхийн тулд үсний шампунь хэрэглэгчийн брэндээ солих зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү ажлыг хийх болсон. Судалгааны зорилгын хүрээнд 2011 онд Бирла технологи, шинжлэх ухааны хүрээлэнд хийгдсэн “Брэнд солих судалгаа: Шампунийн брэнд” болон 2010 онд Жаммугийн их сургуульд хийгдсэн “Брэндээ солих зан төлөв: Шампунийн брэнд”-ийн загваруудыг үндсэн загвараар сонгож, энэхүү загвараас үндэслэн хэрэглэгчийн брэндээ солих зан төлөвийн хүчин зүйлсийг тодорхойллоо. Үсний шампунийн хэрэглэгчийн брэндээ солих зан төлөвт зар сурталчилгаа, бүтээгдэхүүний чанар, борлуулалтын идэвхжүүлэлт, үнийн мэдрэмж, бусдын нөлөөлөл, сэтгэл ханамж зэрэг хүчин зүйлс нь нөлөөлнө гэж үзэн судалгаан үр дүнг боловсруулсан. Тоон судалгааны үр дүнг IBM SPSS Statistics 26 болон Microsoft Excel программыг ашиглан нийт судалгаанд оролцогчдын өгөгдөлд брэндээ солих шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг шинжилсэн. Судалгаа нь нийт 464 хүнийг хамруулж 43 асуулт бүхий эмпирик судалгааг хийж гүйцэтгэсэн. Шинжилгээнд давтамж, хүчин зүйл, регресс, корреляци, кластер шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд үнэ, чанар, зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал, бусдын нөлөөлөл, сэтгэл ханамж зэрэг хүчин зүйлүүд хамааралтай гарсан. Үр дүнг илүү нарийвчлахын тулд чанарын болон ажиглалтын судалгааг хийж гүйцэтгэв. en_US
dc.subject брэндээ солих, шампунь, хэрэглэгч, брэнд, зан төлөв, үнэ, чанар, сэтгэл ханамж, борлуулалтын идэвхжүүлэлт, зар сурталчилгаа, бусдын нөлөөлөл. en_US
dc.title Үсний шампунь хэрэглэгчдийн брэндээ солих зан төлөвийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах