СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн худалдан авах хүсэлд сошиал медиа суваг дахь сурталчилгааны контентын нөлөөллийг тодорхойлох судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Гансүх, Пүрэвзаяа
dc.date.accessioned 2024-06-05T05:57:46Z
dc.date.available 2024-06-05T05:57:46Z
dc.date.issued 2024-06-05
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3716
dc.description.abstract MMCG судалгааны байгууллагаас гаргасан СМО Survey, олон улсад хийгдсэн CMO Survey судалгаанаас харахад сошиал медиа хөгжүүлэлтийн төсөв дотоодод төдийгүй олон улсад нэмэгдсэн дүнтэй боловч сошиал нөлөөлөгчдийн үр өгөөж болон нөлөөлөгчдөд зарцуулах буурсан ба маркетингийн зардлын ердөө 4 хувийг эзлэх болсон нь сошиал суваг дахь сурталчилгааны контентын агуулга, дизайн, форматын аль хүчин зүйл нь илүү нөлөөтэй байгааг судлах, тодруулах чухал хэрэгцээг үүсгэж байна. Судлаач миний бие орчны өдөөгч хүчин зүйлс нь хүний зан төлөв, хандлага, хариу үйлдэлд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онолын S-O-R загварыг ашиглан Улаанбаатар хотын сүү, сүүн бүтээгдэхүүний 384 хэрэглэгч /итгэх магадлалын түвшин 95%, алдааны хязгаар 5%/ - с асуулгын түүвэр судалгаа авч, өдөөгч хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлсон. Үүний дараагаар сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний топ 3 компанийн Фэйсбүүк суваг дахь сурталчилгааны видео болон постер хэлбэрийн 450 гаруй контент дээр 20 гаруй үзүүлэлтээр ажиглалтын судалгаа хийж, хэрэглэгч болон олон нийтийн зүгээс илэрхийлсэн эерэг, сөрөг сэтгэгдэл, хариу үйлдлийг харьцуулсан байдлаар судалсан. Энэхүү ажиглалтын судалгааны үр дүнг баталгаажуулах зорилгоор компани бүрийн маркетингийн албаны дарга нараас судлаачийн ёсзүйн хүрээнд тусгай зөвшөөрөл авч, брэнд бүрийн албан ёсны Фэйсбүүк хуудасны Business suite - с компанийн дотоод нууцлал бүхий хоёрдогч өгөгдлийг маркетингийн хэмжүүр /metrics/ үнэлэх зорилгоор цуглуулсан. Дээрх дэд судалгаануудынхаа үр дүн, учир шалтгааныг тайлбарлах зорилгоор нейро маркетингийн судалгааны нэг хэсэг болох eye-tracking аргачлалаар Morph Cast - Zoom application дээр суурилсан нэмэлт платформ ашиглан туршилтын судалгаа хийж, үр дүнгээ баталгаажуулсан болно. en_US
dc.subject Хэрэглэгчийн худалдан авах хүсэл эрмэлзэл, S-O-R загвар, контентын агуулга, шинж чанар, сошиал суваг, онцгой мэдрэмж төрүүлсэн байдал, хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байдал, брэндэд хандах хандлага, брэндийг худалдан авах эрмэлзэл en_US
dc.title Хэрэглэгчийн худалдан авах хүсэлд сошиал медиа суваг дахь сурталчилгааны контентын нөлөөллийг тодорхойлох судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах