Хураангуй:
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой үндэсний хөдөлгөөн.
МУ-ын хэмжээнд 816,9га талбай бүхий 217 мод үржүүлгийн газарт 9,2 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй байсан. Мод үржүүлэг нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 276 ААН үйл ажиллагаа явуулж байна. Мод үржүүлгийн 306 газар үүнээс иргэн 34, ААН 225, ойн анги, БОАЖГ-ын дэргэдэх 47 мод үржүүлгийн газарт 45,8 сая тарьц суулгацын нөөцтэй болсон. Хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн 2021 оноос өнөөг хүртэл 10.2 сая модыг тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байгаа билээ. МҮГ-ын одоогийн хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж жилийн 180 сая тарьц, суулгацын хүчин чадалтай болгохын тулд 149 мод үржүүлгийн газар шинээр байгуулахад 12358 га талбай хэрэгтэй.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өнгөрүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар ногоон ирээдүйг дэмжих алсын хараатай. Үүнийг ард иргэдэд ойлгуулж, тухайн сангийн олон нийттэй тогтоох харилцааг үнэлэн дүгнэлт хийж санал зөвлөмж бичсэнээрээ хувь нэмрээ оруулахыг зорилоо.