СЭЗИС - Бүтээлийн сан

HUSUG БРЭНДИЙН ЭСГИЙ, НООС НООЛУУРАН ГУТАЛ, ШААХАЙН МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Эрдэнэбат, Номунцог
dc.date.accessioned 2024-06-04T10:03:30Z
dc.date.available 2024-06-04T10:03:30Z
dc.date.issued 2024-06-04
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3704
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг эрэлхийлэх хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн чиг хандлага тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг чухалчилж байна. Дипломын ажлын хамрах хүрээ нь Husug брэндийн үйл ажиллагаа, обьект нь эсгий, ноос ноолууран гутал, шаахайн маркетингийн төлөвлөгөө хэмээн үзэв.Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч Монголын үндэсний Husug брэнд нь 2013 оноос эхлэн сошиал энтерпрайз чиглэлийг баримтлан Монгол малын гаралтай түүхий эдийг ашиглаж, дотоодын түншүүд, эсгий урчууд, үйлдвэрүүдтэй хамтран олон зуун жилийн түүхтэй гар урлал, өв соёлыг шингээсэн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хөгжүүлж, зах зээлд санал болгодог. Husug брэнд нь эсгий эдлэл, шаазан эдлэл, хувцас, нэхий, гутал гэсэн үндсэн таван бүтээгдэхүүний шугамтай бөгөөд хэрэглэгчийн Husug брэндийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний тодорхой шугамын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь Google Forms ашиглан 812 хүний болон чатаар 20 хүн, нэрийн дэлгүүрээр үйлчлүүлж байсан 10 хүнтэй хийсэн ярилцлагын үр дүн харуулав. Байгальд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүй, эко түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн худалдан авах хэрэглэгчдийн зан төлөв давамгайлах хандлагатай болсныг судалгаа харуулав. Иймд 100.0 хувь байгалийн гаралтай хонины цэвэр Мерино ноосоор Монголд үйлдвэрлэсэн Husug брэндийн эсгий, ноос ноолууран гутал, шаахайн маркетингийн төлөвлөгөөний нэгэн хувилбарыг боловсруулав. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа тогтвортой маркетингийн стратегид суурилахын зэрэгцээ цахим сувгийн боломжуудыг шингээж өгөхийг оролдов. en_US
dc.subject брэнд, маркетингийн төлөвлөгөө, сошиал энтерпрайз, цахим суваг, тогтвортой маркетинг en_US
dc.title HUSUG БРЭНДИЙН ЭСГИЙ, НООС НООЛУУРАН ГУТАЛ, ШААХАЙН МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ en_US
dc.title.alternative MARKETING PLAN FOR HUSUG BRAND'S FELT, WOOL, AND CASHMERE SHOES AND SLIPPERS en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Лхагвасүрэн, Эрхэмбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах