СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн хувцас худалдан авах шийдвэр гаргалтад ногоон төөрөгдлийн нөлөөг тодорхойлох судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Мөнхбаяр, Анужин
dc.date.accessioned 2024-06-04T05:30:18Z
dc.date.available 2024-06-04T05:30:18Z
dc.date.issued 2024-06-04
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3687
dc.description.abstract Өнөөгийн нийгэмд байгальд ээлтэй, тогтвортой, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээ эрэлттэй болж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн байгууллагууд ногоон төөрөгдөл хийх үйлдэл олширч байна. Ногоон төөрөгдөл нь дан ганц байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, хэрэглэгчийн эрх ашиг, байгаль орчин, ёс зүйн хувьд хохирол учруулж болзошгүй юм. Тиймээс уг судалгаагаараа Z үеийнхний хувцас худалдан авах шийдвэр гаргалтад ногоон төөрөгдөл хэрхэн нөлөөлж буйг тодорхойлж, санал зөвлөмж боловсрууллаа. Судалгааны арга зүйн хувьд эх олонлогоор Монгол улсын нийт Z үеийнхнийг сонгон авсан бөгөөд эх олонлогийг 95% итгэх түвшинд төлөөлж чадахуйц 403 түүврийг бүрдүүлж, Microsoft Forms платформыг ашиглан асуулгын судалгаа авсан бөгөөд сэдвийн судлагдсан байдалд үндэслэн онолын загвар болон таамаглалаа боловсруулсан. Үндсэн 7 хувьсагчийг тодорхойлсон бөгөөд үүнд, ногоон төөрөгдлийн талаарх ойлголт (GWP), ногоон брэндэд итгэх итгэл (GT), байгаль орчны талаарх санаа зовнил (GC), хэрэглэгчийн эргэлзээ (PCS), хэрэглэгчийн үр дүнтэй байдал (PCE), санхүүгийн эрсдэл (PFR), худалдан авах хүсэл эрмэлзэл (GPI) орно. IBM SPSS програм ашиглан хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, регрессийн шинжилгээ тус тус гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнд, худалдан авах хүсэл эрмэлзэлд ногоон төөрөгдлийн талаарх ойлголт болон санхүүгийн эрсдэл сөргөөр нөлөөлдөг бол ногоон брэндэд итгэх итгэл болон хэрэглэгчийн үр дүнтэй байдал эерэгээр нөлөөлдөг байна. en_US
dc.subject Ногоон төөрөгдлийн талаарх ойлголт, Ногоон брэндэд итгэх итгэл, Санхүүгийн эрсдэл, Хэрэглэгчийн үр дүнтэй байдал, Худалдан авах хүсэл эрмэлзэл, Fast fashion en_US
dc.title Хэрэглэгчийн хувцас худалдан авах шийдвэр гаргалтад ногоон төөрөгдлийн нөлөөг тодорхойлох судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах