СЭЗИС - Бүтээлийн сан

Ресторануудын үйлчилгээний чанарын харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Бат-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ
dc.date.accessioned 2024-06-04T04:59:29Z
dc.date.available 2024-06-04T04:59:29Z
dc.date.issued 2024-06-04
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3684
dc.description.abstract Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол уламжлалт хоолыг бэлтгэн гаргадаг Улаанбаатар хотод болон олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ресторануудын үйлчилгээний чанарыг харьцуулсан байдлаар судлах бөгөөд судалгааны ажилдаа уламжлалт хоол бэлтгэн гаргадаг ресторануудаас төлөөлөл болгон Модерн номадс болон Монголианс гэх 2 рестораныг сонгон авсан ба энэхүү ресторануудаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдээс түүвэрлэн асуулгын аргыг ашиглан судалгаандаа хамруулан оролцуулсан болно. Судалгааны өгөгдөл цуглуулах үйл явцыг тухайн ресторануудаар сүүлийн 1 сард үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийг сонгож онлайн байдлаар судалгааг авч үйлчилгээний чанарыг үнэлэх DINESERV загвар дээр суурилан хүлээлт, бодит байдлын хэмжээстэд тулгуурлан бэлтгэсэн ба онолын загвар болон судлагдсан байдлын судалгааг ашиглан боловсруулалт хийж нэгтгэн дүгнэсэн болно. Мөн судалгааны боловсруулалтандаа IBM SPSS 23 загварыг ашигласан болно. Тухайн ресторануудын судалгааны үр дүнд ресторан тус бүрийн үйлчилгээний чанарт хүчин зүйлсийн болон найдвартай байдлын асуултууд илүү өндөр зөрүүтэй гарч байсан. Харин найрсаг байдал болон үйлчлүүлэгчдээ ойлгох зэрэгт зөрүү багатай байсан. Хүлээлт бодит байдлын зөрүүний хувьд ресторан тус бүр зөрүү багатай боловч хүлээлт нь бодит байдлаас их буюу аль аль нь хүлээлтэд хүрсэн үйлчилгээг үзүүлж чадаагүй байна. Тиймээс цаашид үйлчилгээний чанарын доголдолыг бууруулж, илүү сайжруулах арга хэмжээг авч үйлчлүүлэгчдийн хүлээлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг зорьж, үйлчилгээний чанарын доголдолоо арилгах хэрэгтэй байна. en_US
dc.subject Үйлчилгээний чанар, үйлчилгээний загвар, ресторан, dineserv загвар, servqual загвар, хүлээлт, бодит байдлын зөрүү en_US
dc.title Ресторануудын үйлчилгээний чанарын харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах