СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ЗОХИСГҮЙ ЗАН ТӨЛӨВИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Г, Нарантунгалаг
dc.contributor.author Ш, Эрдэнэбуян
dc.contributor.editor Ц.Даваадарж en_US
dc.contributor.other narantungalag@gmail.com erdenebuyan.sh@ife.edu.mn en_US
dc.date.accessioned 2016-03-25T04:55:20Z
dc.date.available 2016-03-25T04:55:20Z
dc.date.issued 2016-01-15
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/367
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Монгол Улсын санхүүгийн секторт ажиллах хүчний багтаамж болон хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн өндөр хувийг эзэлж буй арилжааны банкууд болон даатгалын байгууллагуудын ажлын байран дахь зохисгүй зан төлөвийг судалж дүгнэсэн ажил юм. Ажлын байран дахь зохисгүй зан төлөвийг судлах судалгаа сүүлийн жилүүдэд олон салбарт анхаарал татаж байгаа бөгөөд ялангуяа итгэлцэлд суурилсан санхүүгийн байгууллагуудын хувьд чухал асуудал байдаг. Ажил дээрх зохисгүй зан төлөв нь байгууллагуудад ихээхэн алдагдал учруулж байгааг ч олон судалгааны ажлууд нотолсоор байна. Хэдийгээр ажил дээрх зохисгүй зан төлөв ажилтнуудын дунд байдаг ч шууд хэмжигдэх боломж багатай байдаг хэдий ч 1990-ээд оноос эхлэн онолын хувьд нарийвчлан судалж, түүний төрөл хэлбэрүүдийг тодорхойлж, хэмжих аргачлалуудыг боловсруулж иржээ. Уг судалгааны ажлаараа арилжааны банкууд, даатгалын байгууллагуудад ажил дээрх зохисгүй зан төлөвийн судлаачдын тодорхойлсон 4 хэлбэр тус бүрээр ямар байгааг тодруулж, хэмжсэн юм. Цаашид түүнийг бууруулахад чиглэгдсэн менежментийн бодлого, арга замыг боловсруулахад тодорхой хувь нэмэр оруулах боломжтой болох юм. en_US
dc.publisher Докторын хөтөлбөр en_US
dc.subject : Ажил дээрх зохисгүй зан төлөв /Deviant workplace behavior/, бүтээмжтэй холбоотой зохисгүй зан төлөв, эд хөрөнгөтэй холбоотой зохисгүй зан төлөв, бодлоготой холбоотой зохисгүй зан төлөв, хувь хүний зан авиртай холбоотой зохисгүй зан төлөв en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ЗОХИСГҮЙ ЗАН ТӨЛӨВИЙГ ҮНЭЛЭХ НЬ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах