СЭЗИС - Бүтээлийн сан

Төрийн өмчит компани үүсгэн байгуулахад тавигдах шаардлага, эрх зүйн зохицуулалт (харьцуулсан судалгаа)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамъянсүрэн, Хулан
dc.contributor.author Бадамхатан, Мөнхтэнгэр
dc.date.accessioned 2024-06-03T08:05:17Z
dc.date.available 2024-06-03T08:05:17Z
dc.date.issued 2024-06-03
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3667
dc.description.abstract Монгол Улсад төрийн өмчит компанийн бие даасан хууль одоогоор байхгүй байна. Тиймээс төрийн өмчит компанитай холбоотой харилцааг компанийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж байна. Монгол Улсын хувьд төрийн өмчит компанийн мэдээллийн ил тод байдал, Төлөөлөн удирдах зөвлөлийн бие даасан байдал, хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлууд ихтэй хэдий ч энэхүү судалгааны ажлаар уг үндэснээс нь буюу үүсгэн байгуулахад тавигдаж байгаа шаардлага хяналтыг нь судалсан. Судалгааны ажлын хүрээнд Монгол Улсад төрийн өмчит компани үүсгэн байгуулагдахад хэрэглэдэг хууль тогтоомжууд болох Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн онцлох зүйл, заалтад дүн шинжилгээ хийсэн. Монгол Улсын хувьд төрийн өмчит компанийн бие даасан хууль байхгүй тийм ч учраас төрийн өмчит компанитай холбоотой харилцаанд компанийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэглэдэг. Төрийн өмчит компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, засаглалтай холбоотой харилцааг компанийн тухай хуулиар, үүсгэн байгуулах, хөрөнгө, санхүүтэй холбоотой харилцааг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулсаар ирсэн. Одоогийн хэрэглэж байгаа хууль, тогтоомжийг харахад судалгааны сэдэв болох төрийн өмчит компани үүсгэн байгуулах эрх зүйн орчин хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэхүү тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн өмчит компани байгуулахад хэрэглэж байгаа хууль, тогтоомж, дүрэм, журмыг Монгол Улсын хууль, тогтоомжтой харьцуулан судалж тухайн асуудлыг шийдвэрлэхэд шийдэл олох зорилгоор “Төрийн өмчит компани үүсгэн байгуулахад тавигдах шаардлага, эрх зүйн зохицуулалт” сэдвээр судалгааны ажлыг хийхээр зорилоо. Тус судалгааны ажлыг хийснээрээ онол арга зүйн судалгаа, харьцуулсан судалгааг хэрхэн хийх судлгааны аргачлалыг хэрхэн ашиглахыг мэдэж авлаа. en_US
dc.subject Төрийн өмчит компани, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тавигдах шаардлага, Төрийн өмчийн оролцоотой компани en_US
dc.title Төрийн өмчит компани үүсгэн байгуулахад тавигдах шаардлага, эрх зүйн зохицуулалт (харьцуулсан судалгаа) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах