СЭЗИС - Бүтээлийн сан

ЦАХИМ СПОРТ ҮЗЭГЧДИЙН ХУДАЛДАН АВАХ СЭДЭЛД ИВЭЭН ТЭТГЭЛЭГ НӨЛӨӨЛӨХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тамир, Төгөлдөр
dc.contributor.author Тэгшжаргал, Намуундалай
dc.date.accessioned 2024-05-21T07:34:11Z
dc.date.available 2024-05-21T07:34:11Z
dc.date.issued 2024-05-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3648
dc.description.abstract Уламжлалт спортын байгууллагууд болон тэдгээрийн ивээн тэтгэгчид бүгдээр цахим спортыг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа ч энэхүү салбарт ивээн тэтгэгчийн үр нөлөө тодорхойгүй хэвээр байна. Цахим спорт сонирхогч залуус болон технологид төвлөрсөн спортын салбарт хөрөнгө оруулахыг эрмэлзэж буй хүмүүсийн тоо эрчимтэй өсөж байгаа. Тухайн зах зээлийг капиталжуулж ашиг хүртэхийг эрмэлздэг байгууллагуудад цахим спорт сонирхогчид дургүйцэх хандлагатай байдаг. Тэгвэл энэхүү судалгааны зорилго нь цахим спортын баг болон тэмцээнийг ивээн тэтгэгчид хэрэглэгчийн худалдан авах сэдэлд үзүүлж буй нөлөөллийг үнэлэхэд оршино. Ивээн тэтгэгчид хандлага, гүүдвил, бүтээгдэхүүн худалдан авах хүсэл тэмүүллээр дамжуулан цахим спортын багийг ивээн тэтгэснээр ашиг хүртэж болохыг уг судалгааны материалд харуулахын сацуу ивээн тэтгэгчдэд хандах хандлагад цахим спортын брэндийн хандлага бага хэмжээний нөлөө үзүүлж байгаа ч бүтээгдэхүүн худалдан авах хүсэлд илүү их эерэг нөлөө үзүүлнэ гэж таамагласан. Цахим спортын багийн хөгжил хурдацтай байдагтай холбоотойгоор байгууллагууд ирээдүйд амжилт үзүүлэх боломж өндөртэй шинэ багуудыг хямд өртөгтэйгөөр ивээн тэтгэснээр худалдан авах сэдэлд нөлөөлөн улмаар ашиг хүртэх боломжтойг харуулахыг зорьж байна. Судалгааны зорилгыг шийдвэрлэхийн тулд брэнд болон ивээн тэтгэгчийн туршлагын загварыг Biscaia et al (2017) тохирно гэж үзэн ашигласан болно. Энэхүү загвар нь ивээн тэтгэгчидтэй харилцах харилцааг хэрэглэгчдийн байр сууринаас судлах онолын үндэслэлийг бий болгодог. Энэхүү загварыг ашигласнаар ивээн тэтгэгчид хандах хандлага, , ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл эрмэлзэл нь сайжирч байгаа нь тэдэнд ашиг тусаа өгөх эсэхийг тодорхойлохын тулд эндемик бус ивээн тэтгэгчдийн талаарх цахим спортын хэрэглэгчдийн төсөөллийг судлах болно. en_US
dc.subject Спортын менежмент; цахим спорт; ивээн тэтгэлэг; худалдан авах сэдэл; сэдэл; үзэгчид; en_US
dc.title ЦАХИМ СПОРТ ҮЗЭГЧДИЙН ХУДАЛДАН АВАХ СЭДЭЛД ИВЭЭН ТЭТГЭЛЭГ НӨЛӨӨЛӨХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Сайнбаяр, Мөнхбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах