СЭЗИС - Бүтээлийн сан

Хандивт суурилсан тогтвортой краудфандинг ашиглаж амьтан хамгаалах төсөлд санхүүжилт босгох арга зам, боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Уранбаатар, Оюу
dc.date.accessioned 2024-05-02T06:43:24Z
dc.date.available 2024-05-02T06:43:24Z
dc.date.issued 2023
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3646
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ экосистемийн алдагдалд маш их анхаарлаа хандуулж байгаа билээ. Экологийн эрүүл тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, далайн төрөл зүйл нь хүнтэй адил чухал юм. Дэлхий зөвхөн хүн төрөлхтнийх биш амьтад ч мөн амьдрах эрхтэй байдаг. Монгол Улсын хувьд амьтан хамгаалахтай холбоотой ТББ-ууд үйл ажиллагаа явуулдаг ч санхүүгийн тогтвортой эх үүсвэргүйн улмаас зорилтот бүлэгт хангалттай хүрч чаддаггүй. Хувь хүмүүс болон төрийн бус байгууллагууд нь нэгдсэн хандивлагчдыг холбосон системгүй учраас сошиал медиагаар ихэвчлэн санхүүжилтээ татдаг, энэ нь тал талд хандивын үйл ажиллагаа явах, хандивын зарцуулалт тодорхойгүй, үйл ажиллагааны эцсийн үр дүнг тайлагнадаггүйн улмаас хандивлагчдыг алдах зэрэг олон эрсдэлүүдийг дагуулсаар байна. Олон улсад амьтан хамгаалах байгууллагууд, хувь хүн, төрийн бус байгууллагууд тэднийг хамгаалах санхүүжилтийн арга замыг сэдсэн нь амьтан хамгаалах краудфандингийн платформ юм. Краудфандинг платформ нь санхүүжилтийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан олон тооны хүмүүсээс их, бага хэмжээгээр мөнгө цуглуулахыг хэлдэг ба одоогоор Монгол улсад ч гэсэн орж ирээд байна. Энэхүү судалгаагаар хандивт суурилсан тогтвортой краудфандинг ашиглаж амьтан хамгаалах төслүүдэд санхүүжилт босгох арга зам, боломжийг тодорхойлох зорилготой. Ингэхдээ краудфандингийн онолын судалгаа, краудфандингийн өнөөгийн байдлын судалгаа, олон улс дахь хандивт суурилсан краудфандингаар амжилттай санхүүжилт татсан амьтан хамгаалах төслүүдийн судалгаа, олон улсын краудфандинг платформуудын кейс судалгаа, Монгол Улсын иргэдээс анкетын аргаар тандалтын судалгаа авч шинжилгээ хийсэн болно. en_US
dc.subject Краудфандинг, хандивт суурилсан краудфандинг, санхүүжилт, платформ,төрийн бус байгууллага, амьтан хамгаалах en_US
dc.title Хандивт суурилсан тогтвортой краудфандинг ашиглаж амьтан хамгаалах төсөлд санхүүжилт босгох арга зам, боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах