dc.description.abstract |
Аж үйлдвэр өндөр хөгжиж ирсэн үеэс өнөөдрийг хүртэл дэлхийн цаг агаарын төлөв байдалд маш их хэмжээний өөрчлөлт гарсаар байна. Дэлхий нийтийн санаа зовоож буй асуудал нь дэлхийн дулаарал түүнд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ бөгөөд энэ нь дэлхийн цаг агаарийн тэнцвэрт байдлыг хангах чухал нөлөө үзүүлдэг.
Монгол улс нь Евразийн эх газрын төвд сэрүүн уур амьсгалын бүсэд орших далайд гарцгүй, уур амьсгалын хувьд агаарын температур эрс тэс, хүчтэй салхины урсгал, хур тунадасны хэлбэлзэлтэй байдгаараа онцлог. Энэхүү судалгааны ажлаар цаг агаарын хэмжилтийн суурь гурван үзүүлэлтээр уул уурхайн салбарын санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж буйг тогтоохыг зорилоо.Монгол улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй уул уурхайн 11 компанийн 2013-2022 оны санхүүгийн тайланд үндэслэн санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийг шинжиллээ. Тус компаниудын 2013-2022 онуудын санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлогч харьцаа үзүүлэлтүүдийг авч харгалзах үйл ажиллагаа явагдаж буй аймгуудийн мөн үеийн уур амьсгалын үндсэн суурь үзүүлэлт болох агаарын температурийн хэмжээ, салхины хурд, хур тунадасны жилийн дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулж,нөлөөллийг панел регрессийн аргыг ашиглан шинжилгээ хийсэн.Уг аргаар шинжлэхэд уур амьсгалын индексийн хэмжээ нэг нэгжээр өөрчлөгдөхөд уул уурхайн компанийн санхүүгийн тогтвортой байдлын 6 шалгуур үзүүлэлтэд хэрхэн нөлөө үзүүлж буйг тооцож, нөлөөллийг судаллаа. Судалгааны үр дүнгээр уул уурхайн салбарын санхүүгийн тогтвортой байдалд салхины хурдны хэмжүүр хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байна. |
en_US |