Хураангуй:
Ган, төмөр нь стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, хөгжлийн суурь болсон материал юм. Түүнийг төмөр болон нүүрстөрөгчийн хослолоор гаргаж авдаг ба дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар гангийн хэрэглээ өндөр байна. Ган төмөр нь энгийн хэрэглээнээс эхлэн эрүүл мэнд, бүтээн байгуулалт, цаашилбал цэрэг, зэвсэглэл, сансрын технологид өргөнөөр ашиглагддаг байна. Дэлхий дээр хэрэглээгээрээ хөнгөн цагааны дараа орох эрэлт өндөртэй стратегийн чухал материал юм. Улс орнууд өөрийн хэрэглээгээ хангах үүднээс өөрийн орны нөөц боломждоо тулгуурлан ганг үйлдвэрлэж хэрэглэдэг бол нөөцгүй орнууд хэрэгцээндээ зориулж өндөр өртөгтэйгөөр ган болон түүний түүхий эдийг худалдан авч боловсруулж, ашигладаг байна. Харин манай орны хувьд нөөцтэй боловч өндөр өртөгтэйгөөр хэрэгцээнийхээ ганг худалдан авч бүтээн байгуулалтыг хийдэг. Харин түүхий эдээ хямдаар худалдан борлуулдаг байна. Хэрэв манай улс ган боловсруулах үйлдвэрийг дотооддоо байгуулж, хөгжүүлбэл боломжтой эсэх, түүний эдийн засгийн бусад салбаруудад үзүүлэх нөлөөллийг үнэлэх зорилготойгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн юм.