СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсын Эдийн Засгийн Салбаруудын хамаарлыг шинжлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Пүрэвжав, ГАНТӨМӨР
dc.contributor.author Д, Ганзориг
dc.contributor.editor Ц.Даваадарж en_US
dc.contributor.other gantumur.p@ife.edu.mn en_US
dc.date.accessioned 2016-03-25T04:20:19Z
dc.date.available 2016-03-25T04:20:19Z
dc.date.issued 2016-01-15
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/362
dc.description.abstract Улс орны эдийн засгийн өсөлт, хөгжил, дэвшил нь эдийн засаг дахь салбаруудын үйл ажиллагаа болон төрөөс явуулж буй бодлогоос ихээхэн хамааралтай билээ. Харин салбарууд нь гинжин холбоосоор холбогдсон бүтэц, зохион байгуулалттай байдаг. Тодруулбал, тухайн салбарын үйлдвэрлэл нь бусад салбаруудаас хэрэглэж буй завсрын хэрэглээ болох орцоос хамаардаг. Эдгээр хамаарлыг нарийвчлан гаргахад түгээмэл ашиглагддаг арга, аргачлал нь салбар хоорондын хүснэгт юм. Манай орны олон тооны эрдэмтэн, судлаачид салбар хоорондын хүснэгт ашиглан Монгол Улсын салбаруудын хамаарлыг зохих түвшинд судалсан байдаг. Салбар хоорондын хүснэгт ашиглан хийсэн ажлын ихэнх нь “Өрсөлдөөнт импортын төрөл”-ийн загварт суурилах замаар матрицан үржүүлэгч хэрэглэн салбаруудын үзүүлэх нөлөөллийн шинжилгээг судалсан байдаг. Бид энэ судалгааны ажлын хүрээнд гарцын үржүүлэгч ашиглан салбаруудын хамаарах хамаарлыг шинжлэхээс гадна дисперсийн хүчин чадлын индекс, дисперсийн мэдрэмжийн индексүүдийг тооцох, улмаар бие биеэсээ хамаарах хамаарлыг нарийвчлан авч үзсэн болно. en_US
dc.publisher Докторын хөтөлбөр en_US
dc.subject Шууд зардлын коэффициент, үржүүлэгч, дисперсийн хүчин чадлын индекс, дисперсийн мэдрэмжийн индекс, импортоос хамаарах хамаарал en_US
dc.title Монгол Улсын Эдийн Засгийн Салбаруудын хамаарлыг шинжлэх нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах