dc.description.abstract |
Энэхүү дипломын ажилд Мертоны багцын оновчтой сонголтын бодлогыг ашиглан эрсдэлтэй болон эрсдэлгүй хөрөнгүүдээс багц бүрдүүлсэн. Мертоны загвар нь шугаман хэлцлийн зардалтай байх нөхцөлийг авч үзсэн бөгөөд ханамжийн функцийг HARA хэлбэрийн функц байхаар сонгон авсан.
Оновчтой удирдлагын нөхцөлд баялгийн хэмжээний өөрчлөлтийн стохастик дифференциал тэгшитгэлүүдийн хүчтэй шийдийг олж, тархалтын хуулийг тодорхойлсон.
Хэрэглээ-Хөрөнгө оруулалтын Мертоны бодлого нь HARA, болон CRRA хэлбэрийн ханамжийн функцтай үед NASDAQ хөрөнгийн зах зээл дээр идэвхитэй арилжаалагддаг Tesla, Amazon, Apple, Microsoft компаниудын хувьцаа болон эрсдэлгүй үнэт цаасаар багц үүсгэн, багцын нийт хөрөнгийн динамик тэгшитгэлийг тооцоолж, хэрэглээнд зарцуулах хөрөнгийн оновчтой хэмжээ, багцад хувьцааны эзлэх оновчтой хувь хэмжээг загварын симуляцийн тусламжтай тодорхойлсон. |
en_US |