Хураангуй:
Байгууллагын ёс суртахуунлаг соёлыг судалж, сурталчлах нь байгууллагын ерөнхий дархлаа, амжилтад чухал ач холбогдолтой бөгөөд ажилчдын сэтгэл ханамжаас эхлээд санхүүгийн гүйцэтгэл, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлд нөлөөлдөг.
Энэхүү судлагааны ажил нь байгууллагын үйл ажиллагаанд ёс суртахуунлаг байдал нь хэрхэн нөлөөлж буй мөн байгууллагын ёс суртахуунлаг соёлыг хэмждэг арга аргачлалыг судлан өөрсдийн ажилладаг харилцаа холбоо , эм зүйн салбар, тээвэр логистикийн салбаруудын ажилтнуудаас түүвэр судалгаа аван ёс суртахуунлаг соёлыг үнэлэх, цаашдын зөвлөмж болон судалгааны чигийг гаргахад оршино.
Muel Kaptein-ний 2008 онд боловсруулсан Байгууллагын ёс суртахуунлаг байдлыг хэмжих хэмжүүр үзүүлэлтийн аргачлал бөгөөд тус загварын асуултын дагуу хариултыг олж аван мэдээллийг ангилж, хоорондын холбоо хамаарлыг шинжилж, дүгнэлт гаргасан. Гурван салбар тус бүрийн 150 ажилтнаас буюу нийт 450 ажилтнаас түүврийг бүрдүүлсэн ба албан тушаалын бүх түвшнийг хамруулахыг хичээсэн.