СЭЗИС - Бүтээлийн сан

Олон талт ялгаатай байдал ба хүртээмжтэй соёлыг үнэлэх судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Даваадорж, Болор-Эрдэнэ
dc.contributor.author Сүхбаатар, Болортуяа
dc.contributor.author Вашлайн, Баярмаа
dc.date.accessioned 2024-01-23T03:44:28Z
dc.date.available 2024-01-23T03:44:28Z
dc.date.issued 2024-01-23
dc.date.issued 2024-01-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3614
dc.description.abstract Энэхүү судалгаагаар бид бизнесийн олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа монголын томоохон групп компаниудын Олон талт ялгаатай байдал ба хүртээмжтэй соёлыг үнэлэхийг зорьсон болно. Бид судалгааны ажлаа “The International Journal of Information Diversity & Inclusion (IJIDI)”-д 2022 оны 05 дугаар сард хэвлэгдсэн Diversio компанийн “Ажлын байран дээр хүртээмжтэй соёлыг бий болгох тогтолцоо” гэсэн судалгааны ажлын загварын хүрээнд хийсэн болно. Энэхүү судалгаа нь Хойд Америк, Европ, Энэтхэг, Өмнөд Африк гэх мэт улсуудыг хамарсан бөгөөд идэвхитэй ажиллаж байгаа нийт 8800 хүнийг оролцуулсан ба найдвартай байдлын үзүүлэлт нь 0.84 гарсан байна. Бид энэхүү загварыг ашиглан монголын томоохонд тооцогдох групп компаниудын Олон талт ялгаатай байдал ба хүртээмжтэй соёлыг үнэлсэн болно. Судалгааны өгөгдлийг асуулгын буюу анкетын аргаар, “Google form” ашиглан цуглуулсан бөгөөд нийт 50 асуулт бүхий судалгааг боловсруулж 387 оролцогчдыг хамруулав. Судалгааны үр дүнг боловсруулахдаа чанарын судалгааны SPSS Statistics программыг ашиглан нэгтгэж, гол хандлагыг тодорхойлох, хүчин зүйлс хоорондын хамаарал, найдвартай байдлын шинжилгээ, корреляцийн шинжилгээ зэргийг хийн дүгнэсэн. Бидний сонгож авсан судалгааны загвар нь нийт 23 хүчин зүйл бүхий 5 дэд сэдэвтэй, эдгээр нь Олон талт ялгаатай байдал ба хүртээмжтэй соёлыг бүрдүүлдэг. Энэхүү соёл бий болсноор ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэн, ур чадвартай ажилтнуудыг тогтоон барих боломжтой болж, ажилтнуудийн бүтээмж болон бүтээлч байдал нэмэгддэг гэсэн гарцын үзүүлэлт буюу үр дүн гарлаа. Энэхүү гарцын үзүүлэлтүүд бүгд олон талт ялгаатай байдлыг дэмжсэн хүртээмжтэй соёлтой эерэг хамааралтай гэж гарсан нь бидний судалгааны гол ололт, үр дүн байлаа. en_US
dc.subject Олон талт ялгаатай байдал, Хүртээмжтэй соёл, Шударга менежмент, Уян хатан ажлын нөхцөл, Аюулгүй ажлын орчин, Ажлын байранд бусадтай холбоо тогтоох en_US
dc.title Олон талт ялгаатай байдал ба хүртээмжтэй соёлыг үнэлэх судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах