Хураангуй:
Шүгэл үлээгч, шүгэл үлээх гэх нэр томьёо нь 1970 – н оноос судлагдаж ирсэн бөгөөд нийтлэг ойлголт нь нийтийн эрх ашиг, сайн сайхын төлөө хууль бус, зохисгүй үйлдэл, гэмт хэрэг болон залилан, луйврыг илрүүлэхэд нэн шаардлагатай мэдээллийг ил болгохыг хэлэх бөгөөд цөөн үгээр эсэргүүцэх үйлдэл юм. Байгууллагад зохисгүй зан төлөв, хууль бус үйлдлээс улбаалж байгууллагад хэмжиж болохуйц буюу санхүүтэй холбоотой хохирол, хэмжиж үл болохуйц буюу ажилтан ажлаас гарах, зохисгүй үйлдэл байгууллагад хэм хэмжээ болж хувирах гэх мэт хохирлууд үүсдэг байна.
Шүгэл үлээх бодлого байгууллагад байх нь олон төрлийн давуу талтай. Үүнд: байгууллагын нэр хүндэд эсрэгээр нөлөөлөх эрсдэл бууруулах, байгууллагын соёл сайжрах, байгууллага зохисгүй зан төлөв буурах гэх мэт. Шүгэл үлээх бодлогод нэн чухал элемент нь шүгэл үлээгчийг хамгаалах, шүгэл үлээх сувгийн хараат бус байдал болон удирдлагуудын хандлага юм. Орчин үеийн хандлага нь байгууллагын хүний нөөцтэй холбоотой зохисгүй зан төлөв нь байгууллага дахь шүгэл үлээх дотоод сувгаар шийдвэрлэгдэх хандлагатай байгаа бөгөөд санхүү буюу хэмжиж болохуйц хохиролтой холбоотой болон гэмт хэрэгтэй холбоотой үйлдэл нь шүгэл үлээх гадаад сувгаар мэдээлэл хүлээн авах нь зөв байна. Шүгэл үлээх гадаад сувагт:
•
Outsourcing буюу байгууллага гэрээт байгууллагыг тусгайлан үйлчилгээ авах (Ёс зүйн лавлах утас гэх мэт)
•
Хуулийн фирм хөлсөлж хамтарч ажиллах
•
Тухайн улсад бие даасан шүгэл үлээх шийдвэрийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.
•
Хууль хүчний байгууллагад мэдэгдэх (цагдаа болон авлигатай тэмцэх газар гэх мэт)
•
Хэвлэл мэдээлэл багтдаг байна.