СЭЗИС - Бүтээлийн сан

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨЛӨВШЛИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Буянжаргал, Гармаадорж
dc.contributor.author Баярбаясгалан, Отгонбаяр
dc.date.accessioned 2024-01-20T06:38:22Z
dc.date.available 2024-01-20T06:38:22Z
dc.date.issued 2024-01-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3612
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар сонгогдсон компаниудын нийгмийн хариуцлагын төлөвшлийг онолын болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний загварын дагуу үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлохыг зорилоо. Манай улсын хувьд компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд компаниуд орлогынхоо тодорхой хувийг хандив, тусламжинд зарцуулж, түүнийгээ нэр хүндээ өсгөх сурталчилгаа байдлаар ашиглах хандлага ажиглагддаг. Компаниуд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх сонирхол ихтэй байгаа хэдий ч нийгмийн хариуцлагын тухай ойлголт нь олон нийтийн дунд дан ганц хандив, тусламжаар илэрхийлэгдэж байгаа нь учир дутагдалтай ба онолын болон практик үнэлгээгээр компаниудын нийгмийн хариуцлагын төлөвшлийн статусыг тодорхойлж, судлах нь энэхүү судалгааны гол зорилго билээ. Өөрөөр хэлбэл компани нийгмийн хариуцлагын бодлогоо тодорхойлох, ажлуудаа санаачлах, хэрэгжүүлж дуусаад үр дүнгээ тайлагнаж буй эсэх зэрэг нь КНХ-ын төлөвшлийн үнэлгээ хийх гол үзүүлэлтүүд бөгөөд цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлуудын зөвлөмжийг боловсруулахад гол үүрэгтэй юм. Судалгааны объектуудаар зах зээлд тодорхой байр сууриа эзэлсэн, хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн 10 компанийг сонгосон бөгөөд харьцуулалтыг илүү оновчтой хийх зорилгоор Тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлж, газар нэгжийг тусгайлан байгуулсан 5 компани, Тодорхой хөгжлийн бодлогын газаргүй 5 компани дээр харьцуулалт хийж, компани тус бүрийн удирдах шатны албан тушаалтнаас асуулгын аргаар чанарын судалгаа авлаа. Чанарын судалгааны үр дүнг шинжлэхдээ онолын талаас Карролын суурь зарчим, ангиллууд дээр төвлөрсөн бол практик талаас ХБНГУ-ын Делфт Технологийн Их сургуулийн 2013 онд хийсэн “КНХ-ын төлөвшлийн загварчлал, боломж” судалгааны ажлын боловсруулсан үнэлгээний загварчлал дээр үндэслэж КНХ ын 7 түвшний үе шатыг боловсруулан гаргасан бөгөөд ингэхдээ үе шат тус бүрийн онцлогийг тодорхойлж судалгааны асуулга болон агуулгаа гүйцэтгэлээ. Судалгааны асуулгыг бэлтгэхдээ тухайн байгууллагын тогтвортой хөгжлийн бодлого болон инновацийн чиг баримжаатай голчлон уялдуулах нь одоогийн болон ирээдүйн хандлагыг тодорхойлоход оновчтой гэж үзсэн. Судалгааны асуулга нь 2 бүлэгтэй бөгөөд эхний бүлэгт нээлттэй 10 асуултыг тухайн оролцогчоос асууж чанарын судалгааг гүйцэтгэсэн бөгөөд хоёр дахь бүлэгт КНХ-ын төлөвшлийн 7 үе шатуудын нийт 34 онцлог, шинжийг дарааллын бус байдлаар үе шатын бүлэгт хамааруулалгүйгээр асууж, санал нийлж буй эсэхээр онооны зарчмаар үнэлж энэхүү 2 бүлгийн үр дүнг харьцуулсан. Энэ нь нээлттэй асуултанд өөрийн бодлоор нээлттэй хариулсан нь 2 дахь бүлгийн шинж чанаруудын бүлгээр хамгийн их санал нийлсэн үе шатад хамаарах байдлаар бодитоор харьцуулсан онцлогтой асуулга юм. en_US
dc.subject КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨЛӨВШЛИЙН СУДАЛГАА en_US
dc.subject Нийгмийн хариуцлага en_US
dc.subject Төлөвшил үнэлэх en_US
dc.title КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨЛӨВШЛИЙН СУДАЛГАА en_US
dc.title.alternative Research of corporate social responsibility maturity
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах