СЭЗИС - Бүтээлийн сан

Валютын ханшид улирлын нөлөөг бий болгож буй хүчин зүйлийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Эрдэнэбаатар, Ганбаатар
dc.date.accessioned 2024-01-20T02:05:31Z
dc.date.available 2024-01-20T02:05:31Z
dc.date.issued 2024-01-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3610
dc.description.abstract Жижиг эдийн засагтай, гадаад худалдааны хувьд нээлттэй тул импортын хэрэглээнээс хараат манай орны хувьд импортоос ихээхэн хамааралтай байдаг. Улирлын шинж чанартай хүчин зүйлүүдээс хамаарч богино хугацааны эрэлтийн нөлөөгөөр валютын ханшийн хэлбэлзэл үүсэж байна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Нэгэнт бий болсон ханшийн өсөлт нь буурах хандлагагүй байдгийг судалгааны ажлууд харуулсан байдаг. Судлагдсан байдлын судалгаанаас харахад өндөр хөгжилтэй орнуудын хувьд улирлын шинж чанар нь 70, 80-аад онд ажиглагдаж байсан бөгөөд энэ нь ихэвчлэн улирлын шинж чанартай бизнесээс хамаарч байсан байна. Зах зээл хөгжиж мэдээллийн урсгал сайжрахын хэрээр улирлын шинж чанар ажиглагдах нь бага болсон байна. Манай орны хувьд валютын ханшид нөлөөлөгч хүчин зүйлсийг макро, микро орчин болон аливаа субъектээс хамаарсан ханшийг таамаглах, хүчин зүйлүүдийг тодорхойлох түүнийг аргачлалуудаар тайлбарлах судалгаанууд харьцангуй олон хийгдсэн байна. Монгол банкны танилцуулгад улирлын нөлөө өндөр байдаг тухай дурдсан ч хүчин зүйлүүдийг тодорхойлж судалгаа хийгээгүй. Чанарын шинжилгээний үр дүнгээс харахад улирлын шинжтэй валютын ханшийн хэлбэлзэл бий болгогч хүчин зүйлүүд байгаа бөгөөд суурь хүчин зүйлүүд нь нэгдүгээр улиралд бага нөлөөтэй, гурав болон дөрөвдүгээр улиралд ханшийн хэлбэлзэлд ихэвчлэн нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар гарсан. Үүнд: Мөнгөний нийлүүлэлт 4-р улиралд, экспорт импорт 4-р улиралд, барилга болон жижиглэн худалдаа 4-р улиралд, шатахууны импорт, авто машины импорт 3, 4-р улиралд 70-аас дээш хувиа бүрдүүлдэг зэрэг нь улирлын шинж чанартай байна. Улирлын хамгийн их валютын эрэлттэй байдаг улирал нь 3-р улиралд хамгийн их байдаг нь судалгаанаас харагдсан. Эмпирик шинжилгээний үр дүнгээс харахад ханш нь машины импорт болон шатахууны импортын хэмжээ 10% нэмэгдэхэд валютын ханшийг 7.6, 7.8%-иар сулруулдаг гэсэн үр дүн гарсан. Энэ нь өвлийн улиралд машин авах эрэлт нэмэгдэж улмаар импортын хэмжээг 4-р улиралд нэмэгдүүлдэг байж болох юм. Инфляц ямар нэгэн хоцрогдолгүйгээр 1%-иар өсөхөд валютын ханш 0.68%-иар өсдөг байна. Энэ нь мөн адил чанарын шинжилгээний хэсэгт харагдаж байсан. Жижиглэнгийн худалдаа 1%-иар нэмэгдэхэд нэг улирлын хоцрогдолтой 2.1%-иар нэмэгддэг байна. Худалдаа эрхлэгчид улирлын өмнөөс валют худалдан авч валютын эрэлтийг нэмэгдүүлж улмаар төгрөгийн ханш сулрах үндэслэл болно. Мөнгөний нийлүүлэлт хамгийн их нөлөө үзүүлдэг бөгөөд 1 улирлын хоцрогдолтойгоор нийлүүлэлт 1%-иар нэмэгдэхэд төгрөгийн ханшийг 11.7%-иар сулруулдаг гэсэн үр дүн гарсан. Валютын нөөц 1 хувиар нэмэгдэхэд төгрөгийн ханшийг 1.4%-иар сулруулдаг гэсэн үр дүн гарсан. Энэ нь төлбөрийн тэнцэл эерэг гарч байгаагүй мөн нийт өгөгдөлд авсан интервалд 2-3 жилийн хугацаанд валютын ханшид нөлөөлөхүйц үйл явдлууд гарч байсан бөгөөд валютын нөөц огцом багасаж байсантай холбоотойгоор тайлбарлагдаж болно. Түлхүүр үгс: валютын ханш, валютын ханшид нөлөөлж буй хүчин зүйл, улирлын нөлөө   ABSTRACT Being a small economy and open to foreign trade, our country is highly dependent on imports, depending on the consumption of imports. It has been hypothesized that fluctuations in currency rates are caused by short-term demand, depending on seasonal factors. Studies have shown that once the rate of increase is established, it does not tend to decrease. According to the study, seasonality was observed in developed countries in the 70s and 80s, and this was mainly due to the seasonality of the business. As the market has developed and the flow of information has improved, seasonality has become less apparent. In our country, relatively many researches have been conducted to predict the exchange rate and determine the factors, depending on the macro and micro environment and any subject, and explain them with methods. Although the presentation of the Bank of Mongolia mentions that there is a high seasonal effect, no research has been done to determine the factors. The results of the qualitative analysis show that there are factors that create seasonal exchange rate fluctuations, and the fundamental factors have a small effect in the first quarter, and the research shows that they mostly affect the exchange rate fluctuations in the third and fourth quarters. These include: money supply in the fourth quarter, export and import in the fourth quarter, construction and retail trade in the fourth quarter, fuel import and car import in the third and fourth quarters, which make up more than 70 percent of the seasonality. Research has shown that the quarter with the highest demand for currency is the third quarter. According to the results of the empirical analysis, it was found that when the exchange rate increases by 10% in car imports and fuel imports, the exchange rate weakens by 7.6% and 7.8%, respectively. In this winter, the demand for cars will increase, which may increase the amount of imports in the fourth quarter. When inflation increases by 1% without any lag, the exchange rate increases by 0.68%. This was also seen in the qualitative analysis section. A 1% increase in retail sales is followed by a one-quarter lagged 2.1% increase. Traders may buy foreign currency in advance of the season and increase the demand for foreign currency, and the MNT exchange rate may begin to weaken. Money supply has the greatest effect, and the results show that a 1% increase in money supply with a lag of 1 quarter weakens the MNT exchange rate by 11.7%. It was found that a 1% increase in foreign exchange reserves weakens the MNT exchange rate by 1.4%. This can be explained by the fact that the balance of payments has never been positive and that the foreign exchange reserves have been sharply reduced by events that can be said to be shocks 2-3 years apart in the entire data interval. Keywords: exchange rate, factors influencing exchange rate, seasonal effect en_US
dc.subject валютын ханш, валютын ханшид нөлөөлж буй хүчин зүйл, улирлын нөлөө en_US
dc.title Валютын ханшид улирлын нөлөөг бий болгож буй хүчин зүйлийг тодорхойлох нь en_US
dc.title.alternative Identifying factors that cause seasonal effects on exchange rate en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах