СЭЗИС - Бүтээлийн сан

ФИНТЕК ЗЭЭЛИЙН БАГЦАД ТУЛГУУРЛАН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зуунай, Шагдарсүрэн
dc.contributor.author Батбаяр, Батцэнгэл
dc.contributor.author Буянбадрах, Билгүүн
dc.contributor.author Төгс-Эрдэнэ, Хулан
dc.date.accessioned 2024-01-19T10:48:36Z
dc.date.available 2024-01-19T10:48:36Z
dc.date.issued 2024-01-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3607
dc.description.abstract Уг судалгаагаар үнэт цаасны зах зээлд финтек зээлийн багцад тулгуурласан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүнийг өргөжүүлэхэд тулгарч буй асуудлыг хөндөхдөө Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны онол арга зүй, бусад улс орнуудын туршлага, Монгол Улсын үнэт цаасны зах зээл болон ХБҮЦ ны өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин зэрэгт дүгнэлт гарган финтек зээлийн багцад тулгуурласан ХБҮЦ гаргаж, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх санал, зөвлөмжийг тодорхойлохыг зорьсон болно. АНУ, Их Британи зэрэг орнуудад ХБҮЦ нь ипотекийн зээлийн багцаас гадна бусад төрлийн санхүүгийн хэрэгсэл дээр суурилсан ХБҮЦ бий болж хөгжиж ирсэн тул АНУ, Их Британи, Хятад, Герман улсын ХБҮЦ-ны эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах, Монгол Улсад финтек зээл олгодог нээлттэй компанид кейс судалгаа хийх замаар тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг тодорхойлсон. Манай Улсын хувьд финтек зээлийн багцад тулгуурлан ХБҮЦ гаргах нь эх үүсвэр дутмаг байгаа ББСБ-ын салбар хөгжих, хөрөнгийн эрсдэлийг удирдах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдлыг бий болгох бөгөөд финтек зээлийн багцаар ХБҮЦ гаргах боломжийг ашиглах нь эдийн засагт эерэг нөлөөллийг авчирна. Монгол Улсын ХБҮЦ-ын зах зээлд ХБҮЦ гаргах уламжлалт хандлагаас илүүтэйгээр синтетик хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зохицуулалтыг нэвтрүүлэх, түүнийг сэндбокс байдлаар турших; Финтек зах зээлийн цаашдын чиг хандлагад үндэслэн финтек зээлийн хөрөнгийн багцын тавигдах шалгуурыг зээлийн хэмжээ, эргэн төлөгдсөн байдал, хугацаа, чанаргүй зээлийн хувь хэмжээ зэрэг шалгуураар ангилан финтек зээлийн багц үүсгэх боломжийг бий болгох;, ХБҮЦ гаргах харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлын зохицуулалтыг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хөрөнгө итгэмжлэн удирдах компани, хуулийн компани, андеррайтерийн компанийн эрх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;, Хөрөнгө итгэмжлэн удирдах эрх зүйн зохицуулалт нь Англо Саксоны итгэлцлийн эрх зүйн үндсэн ойлголт учраас энэ талаарх эрх зүйн судалгааг өргөжүүлэх;, Анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн хуулийн этгээдийн хэлбэр болон зөвхөн финтек зээлийн үйлчилгээ үзүүлэгч талаас эрх зүйн шаардлагыг нэмэгдүүлэх буюу Барьцаат үнэт цаас болон Зээлийн хөрөнгийн сангаас бүрдэх ХБҮЦ-д тавигдах шаардлагыг тусад нь ангилж холбогдох эрх зүйн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар боловсронгуй болгож Финтек зээлийн багцад тулгуурлан ХБҮЦ гаргах боломжтой гэж судлаачдын зүгээс тодорхойллоо. en_US
dc.subject Финтек зээл, ХБҮЦ, Ипотек, Хөрөнгийн зах en_US
dc.title ФИНТЕК ЗЭЭЛИЙН БАГЦАД ТУЛГУУРЛАН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ en_US
dc.title.alternative DEVELOPMENT OF ARRANGEMENTS FOR ISSUANCE OF ASSET-BACKED SECURITIES FOR FINTECH LOAN PACKAGES en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах